Showing posts with label Л.Цогзолмаа. Show all posts
Showing posts with label Л.Цогзолмаа. Show all posts

2012-09-10

Ардын жүжигчин Л.Цогзолмаа: Түмэн олон минь хүрээлж төр соёрхсон гэр бүл болсондоо төр түмний минь буян заяа түшсэн гэж сүсэглэж явдаг

Жүжигчин Л.Цогзолмаа, Н.Сувд нарыг ард түмэн биширч хүндэлж явдаг билээ. Халхын сайхан бүсгүйчүүдийн манлайд явсан Цогзолмаа гуайг эмэгтэй хүний гоо үзэсгэлэн бүрдсэн сайхан эмэгтэй гэж Монголчууд маань хайрлаж хүндэлж “Зууны сайхан эмэгтэй”- гээр тодруулж өргөмжилсөн. Эдүгээ 87 насыг зооглож яваа Цогзолмаа гуай 73 жил урлагт зүтгэж, “Эртний сайхан чуулга”- даа уран бүтээлээ туурвиж, ануухнаараа үр хүүхэд, ач зээгээ тойруулаад сайхан амьдарч байна. Олон түүхт ой тохиож байгаа энэ үед Үндэсний их баяр наадмын өмнөхөн алдарт дуучин,жүжигчин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин ТШ Л.Цогзолмаа гуайтай уулзаж туулж өнгөрүүлсэн амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрээр эмэгтэй дуучдаас “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн хоёр хүний нэг юм.

Таны бие тэнхээ сайн уу? Нас сүүдэр хэд хүрч байна даа.
Бие тэнхээ гайгүй шүү. Би ер нь өвдөж зовоод эмнэлэгээр нэг их явдаггүй юм. Бурхны аврал, үр хүүхдүүдийнхээ буянаар сайхан л амьдарч явна. Одоо ч миний үеийнхэн ховордоод байна шүү. Урлагийнхнаас хамгийн ахмадын тоонд Лха.Долгорын дараа л би орж байх шиг байна. Энэ жил олон түүхт ойнууд давхцсан өргөн дэлгэр наадам болж байгаа болохоор төрийнхээ сүлдэнд залбираад л сууж байна. Удахгүй баяр наадам өнгөрөөгөөд хүүхдүүд, ач зээ нартайгаа Архангай аймаг руу явж амрах төлөвлөгөөтэй байгаа.

Таны ойр дотны ах дүүсээс олон хүн байгаа юу?
Би чинь төрсөн эцэг эхээсээ дээрээ 2 ахтай айлын ганц охин байгаа юм. Намайг эхээс дөнгөж төрөхөд Сэргэлэн сумын Лувсанжамц гэж хүнд өргүүлсэн юм билээ. Төрсөн ээж минь намайг төрүүлээд удалгүй 1 сарын дараа өөд болсон гэсэн. Хоёр ахтайгаа олон жилийн дараа 1940-өөд онд 16 настайдаа анх нүүр учирч танилцсан. Том ах маань цэргээс халагдаж ирээд хотод Барилгын 3-р баазын даргаар олон жил ажилласан. Бага ах Дорж маань хожим улсын нэртэй ерөөлч болж “Наадмын ерөөл” зэрэг бүтээлээрээ алдаршиж Чойбалсан гуайгаас шагнал хүртэж байсан. Одоо ах нарын маань үр хүүхэд ач зээ гээд цөөнгүй хүмүүс бий.

Таны хань Намсрай гуай “Үнэн” сонины эрхлэгчээр олон жил ажилласан Монголын нэртэй сэхээтнүүдийн нэг байсан. Ханийнхаа талаар дурсахгүй юу? Та хоёр анх яаж танилцаж гэр бүл болсон бэ?
За даа бидний үүх түүхийг хүмүүс сайн мэднэ дээ. Гэхдээ ханийнхаа талаар ярихдаа баяртай л байна. Үр хүүхдүүд ач зээ нар нь буурай аавыгаа байнга дурсаж явдаг юм. Миний хань чинь Баянхонгор аймгийн Жаргалант /хуучнаар Байдрагийн САА/ сумын уугуул хүн байсан юм. Би ханийгаа аав гэж дууддаг байсан. Хар багадаа өнчирч хоцорсон надад бурхан дэндүү ховорхон хань заяасан юм. Тэр хүний буянаар хэдэн үеэрээ манайхан сайн сайхан амьдарч яваа гэж боддог. Бүсгүй хүнд сайн хань эцэг эхийг нь орлодог. Хүмүүс намайг их азтай эмэгтэй гэдэг байсан. Бүсгүй хүн бүхэн над шиг ханийн тэнгэртэй,аз жаргалтай яваасай гэж залбирдаг юм. Намайг театрт байхад 1942-1943 оны үед ТХ-ны үзэл суртлын хэлтэс соёл урлагийн байгууллагуудын ажлыг шалгаж хянадаг байлаа.
Тэгэхэд Намсрай маань Төв хороонд ажилладаг нүдэндээ шилтэй, их боловсон, дэгжин залуу театраар хааяа ирдэг байсан. Тэгэж бид анх зүс зүсээ харалцсан юм. Тэгээд 1944 онд цирк дээр болдог нэг үдэшлэг дээр хамт бүжиглэж арай дотно танилцсан. Танилцаад удаагүй байтал 1945 оны чөлөөлөх дайны үед өвгөн маань Өвөр монгол руу Монголын засгийн газрын төлөөлөгчөөр явсан. Тэнд байхдаа радиогор миний дуулсан “Хиен хуар” дууг сонсоод догдолсноо ирээд ярьж байсан. Бид хоёр 1946 оны 1-р сарын 5-нд дүн өвлөөр хуримаа хийсэн.

2012-09-08

Л.Цогзолмаа: Хайртай байсан хvн бvртэйгээ гэр бvл болж чадахгvй шvv дээ. Эмэгтэй хvн бvрт сэтгэлд нь vлдсэн хайр сэтгэл гэж байдаг байх.

Монголын соёл урлагийн ертєнцєд хvндтэй гавьяа байгуулсан тєрийн шагналт, ардын жvжигчин Л.Цогзолмаа гуайн ярилцлагыг хvргэж байна.
 
Б.Л: Та бид хоёр нэг аймгийн хvн. Таныг Манзуширийн хийд рvv морин тэргэнд суучихсан хєєрхєн охин явдаг байсан гэж настайчуул дурсах дуртай. Ер нь, та хэр бурханлиг хvн бэ. Танд бурхан ойрхон байдаг уу?
-Мэдээж. Би л бурханд ойрхон байж таарна. Бурханд итгэдэг, байдаг гэж боддог.

Хєт Б.Л-Тэгвэл та уулга алдахдаа юу гэж хэлдэг вэ?
-Ээ бурхан минь гэдэг байх аа.

Хєт П.А- Нэг vеийг чимж байсан таны талаар хvмvvс илvv олон зvйл мэдэхийг хvсч байгаа болов уу. “Цогт тайж”-ийн тэр сайхан гvнжийн дvрийг хэрхэн бvтээх болов. Энэ талаар эргээд дурсахгvй юу?
-Уг нь, энэ дvрд Рэнцэнноров тоглох ёстой байсан юм. Хvvхэд нь хагалгаанд орсон болохоор надад аз тохиосон хэрэг л дээ. Тэр vед би чинь хєгжимчин байлаа. Дєнгєж театрт орж ирээд байсан vе. Кино гэдэг сайхан юм аа. Хvний залуу нас мөнхөрдөг. Залуу нас єєрєє их сайхан. Харамсалтай нь, хурдан єнгєрєх юм даа.

Хєт Б.Л-Залуу насанд хvн бvрийн нvдэнд єртсєн хєєрхєн, сайхан хvvхэн байх хэцvv юу?
-Мэдэхгvй ээ. Залуу байхдаа хvн бvр л хvний сонирхлын тєвд байдаг шvv дээ. Бидний vед захидал их бичдэг байж билээ. Олон ч захидал авсан даа. Мэдээж одоо бол байхгvй л дээ.

Хєт Б.Л -Таны vеийнхэн дотроос Ичинхорлоо гуайн хувь заяаг их гайхаж явдаг. “Гоолингоо” дууг сонсох бvртээ л энэ гунигтай хувь заяаны тухай боддог юм?
-Ичинхорлоо, Ядамсvрэн гуай гайхалтай хос байсан. Ичинхорлоо гуай жаахан халчихаараа л Ядамсvрэн гуайн Манжуур руу явж хэлэлцээр хийх vедээ станц бvр дээрээс бичдэг байсан ил захидлуудыг нь харуулаад л уйлдаг байж билээ. Тэгээд уйлахдаа шанзаа дараад л дуулна. Тэр хоёрын Дарханд уулзан тэврэлдэж авахуулсан зураг байдаг юм. Дєнгєж Манжуураас ирээд хил дээр уулзаж байгаа vеийнх нь. Ядамсvрэнг хил дээрээс бариад явчихсан юм аа. Хамгийн сvvлд хэлсэн vг нь “Чи харьж бай. Санаа зоволтгvй” гэсэн байгаа юм. Буцаж ирээгvй л дээ. Тэр vед чинь Дэнсмаа гуайн нєхєр хvртэл хэлмэгдэж байлаа. Дэнсмаа гуайг Засгийн газраас єршєєл гуйж шатнаас нь биеэрээ єнхрөөд уначихсан.