Showing posts with label Б.Сарантуяа. Show all posts
Showing posts with label Б.Сарантуяа. Show all posts

2011-01-06

МУГЖ Б.Сарантуяа: Тэр жижигхэн зүрхнүүдийн намайг гэсэн хайраар цохилж байгааг нь мэдрэх хичнээн аз жаргал вэ?

Сарантуяа
Жинхэнэ эмэгтэй хүний чин үнэн зүрхний цохилтыг мэдрүүлсэн, ямар нэгэн худлаа салхи савир байхгүй илэн далангүй Сараа энэ удаа миний өмнө суулаа. Тэр нэр алдрын төвэгтэй титмээ тайлж хаяад ойн чөлөөнд жинхэнэ „тоглож” чадах эр хүнтэй цасаар байлдахад бэлэн байх шиг.
Тэгснээ атаархмаар эрх чөлөө…атаархмаар эрхэмсэг амьдрал…руугаа эргэж шоглонгуй инээмсэглэчихээд гүйгээд орчих ч юм шиг.
 
Сараа та бол тайзан дээр маш олон жил амьдарч байгаа дуучин. Бүр бидний амьдарч байгаа цаг үеийн салшгүй нэг хэсэг нь болчихсон ч юм шиг. Харин он жилүүдийг эргэн тунгаахад хэзээ хамгийн их эрх чөлөөтэй дуулсан бол. Ялангуяа сэтгэлийн ? 
-Сэтгэлийн эрх чөлөө гэж үү. 2001-2003 оны хооронд миний хувьд ёстой нөгөө задарсан үе гэж ярьдаг даа. Тийм шүү, үнэхээр задартлаа дуулсан үе маань. Энэ бол сэтгэл зүйн хувьд эдэлсэн эрх чөлөө байсан байх. Харин одоо бол хоолойн цар хүрээний хувьд ч юм уу, уран бүтээлийн хувьд бас жинхэнэ чөлөөтэй  дуулах үе ирж байна. Учир нь миний өнөөдрийн энэ үе бол дуулах ур чадварыг бүрэн эзэмших шатандаа орж байгаа үе. Хорин хэдэн жил дуулчихсан дуучны хувьд арга барил, хоолойн задрал, цар хүрээний хувьд очих газраа очсон гэж бодож байна. Би тэгж бодож байна. Сэтгэл зүйн хувьд бол 2000 оны эхээр нэлээн задгай стилээр, хэт эрх чөлөөтэй дуулж байсан. Ёстой бяц авч байсан шүү.