“Англи хэлийг сурч ядаад байх юмгүй, амжилтад хүрэх боломж таны гарт байна” гэж ирээд л олон мянган хүнийг байлдан дагуулсан Монголын “анхны” лекторуудын нэг яахын аргагүй С.Ганбаатар байлаа. Түүний дараахан хэл сурах хялбар аргаар ашиг олох сонирхол борооны дараах мөөг шиг олширсон.
Зорилго тэмүүлэлдээ бусдыг итгүүлж, амжилтад хүрсээр ирсэн эрхэм сүүлийн үед энд тэнд суулт зарлаад л, элдэв тэмцэл хөдөлгөөнд хүмүүсийг уриалчихсан яваа харагдах болжээ. Аргагүй биз “лектор” цолоо Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхийлөгчийн албаар сольчихсон хүн түмний төлөө тэмцэхээс биш ч яах билээ.
Таны ажил сайн уу?
Өө, сайн сайн. Ажиллаад л байна.
Өө, сайн сайн. Ажиллаад л байна.
Та багадаа ямар хүүхэд байсан бол гэж гэнэт бодогдлоо. Хүүхэд насныхаа талаар яривал сонин байна.
Сурагч байхдаа нийгмийн идэвхтэй, байнга л янз бүрийн арга хэмжээнд оролцдог, сурлага сайтай хүүхэд байлаа. Хажуугаар нь ээж аавдаа тусална. Айлын том хүүхэд болохоор дүү нараа асарч, гэр орноо цэвэрлэж, хоол хийдэг байсан. Ер нь овоо ажилсаг хүүхэд байсан юмдаг. Олон сайхан хүний буянаар миний хүүхэд нас аз жаргалтай өнгөрсөн.
Сурлага сайтайн хэрэг гарсан байхдаа?
Тийм шүү. Конкурсанд хамгийн өндөр оноо авч, Герман руу сургуульд явахаар болсон. Харамсалтай нь хэлний бэлтгэлдээ сайн байгаагүй гээд миний оронд Орост сургууль төгссөн даргын хүүхэд явж байлаа. Тэр үед голдоо ортол гомдож, гэмшиж байсан. Анхны ялагдал гэдэг үнэхээр хүнд юм байна лээ.
Тэгээд сургуульгүй үлдчихсэн юм уу?
Үгүй, дотооддоо сурахаар шийдээд, Полийн дээд сургуулийн геодезийн ангид орсон. Дараа нь Новосибирскийн Цахилгаан техникийн инженерийн сургууль, Геофизикийн сургууль, Геодезийн сургуульд сурч байлаа.
Та ийм олон сургууль дамжсан юм уу? Тэгээд алийг нь төгссөн бэ?
Би их олон сургууль дамжсан. Залуу насны л зан байх. Тэгээд сүүлдээ шууд л гадагшаа явъя гэж шийдээд Англи руу явсан. “Хэлний сургуульд явуулна” гэсний дагуу хөөцөлдөөд, очоод харлачихсан. Англид очоод 4 сургууль дамжиж сурлаа. Эцэст нь геофизикийн инженер, эдийн засаг менежментийн мэргэжил эзэмшиж төгссөн дөө.
Хэдэн жил оюутны амьдралаар явсан бэ?
Англид 8 жил болсон. Би чинь бүр 31 хүртлээ оюутан явсан. Энэ бол асар их хугацаа. Хажуугаар нь ажил хийж мөнгө олно, ар гэрийнхэндээ тус дэм болно. Миний оюутны амьдрал хүнд бэрхшээлийн дунд өнгөрсөн. Надад засгийн газрын 20-30 мянган долларын тэтгэлэгт хамрагдаад явах боломж байгаагүй. Тийм боломж хүлээсэн бол миний амьдрал шал өөр замаар явах байсан байх.
Яагаад ?
Үнэнийг хэлэхэд, надад тусалж дэмжих ах дүү, хамаатан садан, танил тал байгаагүй. Залуу хүн тус дэм болох хүнгүй байна гэдэг үнэхээр хэцүү байлаа. Дарга нарын хүүхдүүд толгой муутай ч хажуугаар сүг сүг гээд л өнгөрдөг байсан. Эргээд бодоход миний аав намайг өөрийнхөө хүчээр явахад сургасан, өөрийгөө таньж мэдэх боломж олгосон мундаг хүн дээ.
Англид байхдаа та ямар ажил хийдэг байсан бэ?
Хэл мэдэхгүй болохоор олигтой ажил юу олдох вэ дээ. Эхлээд гуанзанд аяга угаагчаар орж байлаа. Гар хуруугаа түлэн байж ажиллана. Тэгээд туслах тогооч, дараа нь тогооч болон дэвшиж байсан. Гэхдээ миний хийх ажил энэ биш гэдгийг ойлгосон. Хүн сайхан амьдрахын тулд амьдрах арга барилд суралцах хэрэгтэй юм байна гэж л бодсон. Ер нь хүн хүнд хэцүү байдлаас өөрийн хүчээр гарч ирснийхээ дараа асар их сэтгэлийн тэнхээтэй болдог юм билээ.
Ажил хийгээд сургалтын төлбөрөө олчихдог нь сайхан юм. Манайд тийм боломж бүрдээгүй л байна.
Англид хараар ажиллаж байхдаа овоо хэл устай болсон. Сүүлдээ дулааны инженерийн ажил хийж байлаа. Цалин сайтай болохоор сургалтын төлбөрөө олж чадсан шүү. Ер нь би мөнгө олъё гэж ер бодоогүй. Хамгийн гол нь толгойдоо юм хийе, өөрийгөө хөгжүүлье л гэж хичээсэн. Оюутан байхдаа би их том том бизнес хийх гэж оролдоод шатаж байсан. Тэгээд өрөнд их орно. Мөнгө зээлсэн хүмүүсээсээ ичнэ. Өрөө төлөхийн тулд олигтой хоол ч идэж уухгүй ажиллаж байсан үе надад бий. Мөрөөдлөө биелүүлэх гэж санамсаргүй хийсэн алдаанаасаа болоод би бүтэн 2 жил хар хөлсөө дуслуулан ажилласан. Тэгээд ч их хэрсүү болсон. Бууж өгөлгүй, ялан дийлэх зоригтой болсон доо.
Тухайн үед хүнд байсан ч, эргээд бодоход сайхан санагддаг байх?
Тийм. Би оюутан насныхаа хүнд хэцүү үеийг ярих дуртай. Яагаад гэвэл, тийм хүнд байдлаас би гарч чадсан. Одоо бодоход, өнөөдрийн бэрхшээл юу ч биш. Үсрээд л намайг гүтгэнэ, доромжилно, эсвэл шоронд хийнэ биз. Үхэхгүй л байх ёстой. Бусад бэрхшээлийг би даваад л гарна. Энэ сэтгэлийн хат, тэнхээг би залуу байхдаа л олж авч чадсан.
Залуу нас хэзээ дуусахыг хэн ч мэддэггүй гэнэ лээ. Нэг л мэдэхэд өнгөрчихсөн байдаг. Тиймээс энэ насандаа л хүн их зүйл амжуулах хэрэгтэй байх?
Яг үнэн. Миний харж байгаагаар, монголын залуус хэн нэгэн спонсор, хятад, америк баян хүн гарч ирээд намайг өөд нь татах байх, татаасай гээд л хараад суудаг болчихож. Ийм бэлэнчлэх сэтгэлгээнээс салах хэрэгтэй. “Хэн нэгэн таньдаг хүн, хамаатан садан маань дарга, сайд болчихоосой. Тэгвэл би аврагдана” гэж бодож яваа залуус арьсан дотроо үхэж байна гэж би хэлнээ. Тиймээс залуус бэлэнчлэх сэтгэлгээгээ дэврүүлэхгүй байх хэрэгтэй. Хоёр гар, хоёр хөл, энэ тархи таныг аварна. Би ингэж л боддог .
Хүний хүсэл хязгааргүй. Харин та одоо чухам юу мөрөөдөж явна?
Би 18 настай байхдаа л Монгол Улсад хэрэгтэй, монгол хүний төлөө зүтгэдэг, хүмүүс надаар дутах тийм мундаг боловсролтой хүн болохсон гэж мөрөөдөг байсан. Хүн мөрөөдөлдөө үнэнч байх ёстой. Мөрөөдөлдөө хүрнэ гэхээр тийм албан тушаалд очихсон, сайд, УИХ-ын гишүүн болчихоод үнэтэй машин тэрэг хөлөглөж, хауст амьдрах биш л дээ. Энэ бол утгагүй мөрөөдөл. Максимум, хамгийн ихдээ л 4 жилийн мөрөөдөл байхгүй юу
Харин миний мөрөөдөл яах вэ 20, 30 жил үргэлжилнэ. Яг одоо би монгол хүмүүсийн амьдралыг өөрчлөх юмсан гэсэн мөрөөдөлтэй явна. Монголын ард түмнийг дэлхийн жишигт хүрэхүйц цалин орлоготой болгож, ер нь бол сайн сайхан амьдрах боломж нөхцлийг нь бүрдүүлж өгөхийн төлөө л би зүтгэнэ. Би энэ амьдралыг өөрчилж чадна. Хүмүүс өнгөц харж, буруугаар л битгий ойлгоосой. Дэндүү том юм ярьж байна гэж магадгүй. Гэхдээ би чаднаа.
Монголын Үйлдвэрчний Эвлэл хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Тан шиг монгол хүний амьдралыг өөрчлөхөөр мөрөөдөж яваа хүн энэ байгууллагын ерөнхийлөгч байна гэдэг “бөөн” боломж гэж бодож байна?
Тийм шүү. Би өөрийгөө яг байх ёстой газартаа байна гэж боддог. Энэ бол миний байх ёстой байгууллага, миний хийх ёстой ажил. Миний сайхан ард түмэн надад итгэл хүлээлгэсэн болохоор би хөдөлмөрчин ардынхаа төлөө сэтгэл зүрх гарган ажиллана. Англид байхдаа Монголын нийгэм, эдийн засаг, улсын төсвийг судалж байсан. Бас залуусаа хэрхэн яаж боловсролтой болгох ёстойг ч судалсан. Үндсэндээ өнөөдрийн хийж байгаа тэмцэлдээ би 8 жил бэлтгэсэн. Энэ миний давуу тал.
Та Англиас ирмэгцээ шууд л олонд танигдах арга хэмжээ авч эхэлсэн үү?
Англиас ирээд тухайн үедээ Монголын гурван номерын банкинд газрын даргаар ажилд орсон. Захирал нь гадаад хүн байсан учраас намайг шууд л ажилд авсан. Юун азаар харин монгол захиралтай газар ороогүй юм. Тэгсэн бол өнөөдөр би зүгээр мэргэжилтэн байх байсан гэж боддог. Би тэр банкинд нэг жил ажиллах гэрээгээ дуусгаад л, миний зорилго ард түмний төлөө зүтгэх байсан учраас больсон. Надад хүчтэй банкир болох амбиц байсан. Том бизнесмэн болох боломж ч байлаа. Би дандаа өөрийгөө сорьдог. Миний хувьд Лондонд бизнес хийхийг сурсан учраас энд бизнес хийх амархан. Гэхдээ хүн гэдэг амархан юманд өөрийгөө сорьдоггүй. Би хэзээ ч өөрийгөө үйлдвэрчний хүн болно гэж бэлтгэж байгаагүй. Харин одоо хүмүүсийн амьдралыг өөрчлөхийг тулд л нийгмийн зүтгэлтэн, улс төрийн ажил хийгээд явж байна.
Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийснийхээ дараа л та гэнэтхэн МҮЭ-ийн Ерөнхийлөгч болчихсон байсан санагдаж байна?
Тийм хардалт байгааг үгүйсгэхгүй. Би талбай дээр 14 хоног өлсгөлөн зарлаж байлаа. Тэр үед гудамжны хүмүүс тэртээ тэргүй орох оронгүй, өлөн зэлмүүн явдаг гээд бидний өлсгөлөнг дэмжиж оролцсон. Тухайн үед намайг “Бууны нохой, жүжиглэж байна” гэж нулимах хүн ч байсан. “МАХН-ын нэр хүндийг унагалаа” гэж хэлэх хүн ч олон таарсан. Тийм сорилт дунд би өөрийгөө илэрхийлж байж, хүмүүсийн төлөө ажиллаж, зүтгэх боломж өөртөө бүрдүүлсэн. Намайг зүгээр нэг ерөнхий сайд, дарга энэ албан тушаалд тавиагүй. Монголын ард түмэн сонгосон. Иймээс би ард түмний төлөө л ажиллана. Би ард түмнээс хараат байдаг.
Тантай хамт талбайд жагсаж, өлсөж байсан хүмүүс бүгд л УИХ-ын сонгуульд нэр дэвшисэн. Та яагаад дэвшээгүй юм бэ?
Би эхнээсээ УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Хүн гэдэг ард түмэндээ үнэнч байх ёстой. Одоо УИХ үнэхээр бохир, заваан байна. Ийм бохир заваан зүйл рүү орохын оронд ард түмний төлөө жинхэнэ ёсоор ажиллахыг хүссэн. Надад хийж бүтээх ажил асар их байна.

Та гадаадад боловсрол эзэмшсэн. Болж л өгвөл гадагшаа гарч сурах хэрэгтэй гэсэн хандлага одоо ч нийгэмд дийлэнх байна. Гэхдээ боловсрол бол амьдрах чадвар. Тэгэхээр хаана эзэмшихдээ биш, хэрхэн яаж суралцахдаа, ер нь тухайн хүнээс өөрөөс нь их зүйл шалтгаалах юм шиг?
Тийм. Гэхдээ яг үнэндээ би хүмүүсийг гадагшаа яваасай гэж хүсдэг. Ийм бодолтой залуусыг дэмждэг. Яагаад гэвэл, залуус орчинд нь очоод маш хурдан хэл сурна. Бас гадны соёлоос суралцана. Ер нь Монголоос илүү хөгжилтэй оронд очсон хүн харьцуулж үзээд: “Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулья” гэсэн бодол тээж ирнэ гэж би боддог. Тиймээс залуусаа гадагшаа сургахын тулд би хөтөлбөр хүртэл боловсруулаад байгаа. “Таван толгой”, “Оюу толгой”-н тэтгэлэгт хөтөлбөр гээд. Энэ хоёр орд газраас орж ирж байгаа мөнгийг чек болгоод, 1,5 сая эсвэл 50 мянгаар нь хүн бүрт тараана гэдэг буруу. Монголын ард түмэн архинд живнэ. Ухаан жолоогүй ууж байх хойгуур эрх мэдэлтнүүд бидний хамаг баялгийг гадны улс руу зөөх гэж байна. Ийм бодлого төр засаг барьж байна. “Намайг гүтгэлээ” гэж бодож байгаа хүн 76 гишүүн дотор байгаа бол надтай мэтгэлзэх эрхтэй. Би үүнийг баталгаатай хэлнэ. Ингэж хүмүүсийг архинд живүүлэх бодлого барьсны оронд монгол залуусыг гадаадад сургах хэрэгтэй. Залуусаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боловсролтой болгоё л доо. Ингээд “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг ашигт малтмалын орд газруудаа монгол инженерүүдээр хангаж, монгол бизнесмэнүүдээр удирдуулъя гэж би боддог юм.
20, 30 жил үргэлжлэх мөрөөдөл тань цаашдаа юунд хүрэх бол?
Би Монголын ард түмнийг ажлын байраар хангамаар байна. Энэ олон сайхан залуусаа сайн цалинтай, сайхан нөхцөлд ажиллуулмаар байна. Энэ миний хүсэл биш зорилт. 35-55 насны шилжилтийн үед золиослогдсон хүмүүсийг ажилтай болгомоор байна. Надад маш олон төлөвлөгөө байгаа. Би “Монгол орныг хөгжүүлэх миний төлөвлөгөө” гэдэг ном бичсэн. Хэвлэлтэд өгч амжаагүй л явна. Ер нь бол гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүдийг Монголын төр үнэлэх ёстой. Хөдөлмөр хийж байгаа шүү дээ. Үүнийг нь үнэлж, нийгмийн даатгалд хамруулах ёстой. Дэлхийн хэмжээний боловсролтой монгол залуусыг бэлтгэмээр байна. Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилмээр байна. Өнөөдөр 2 нам иргэддээ 1,5 сая төгрөг нэг удаа өгөх тухай ярьж байна. Үүнийг хараад хайр хүрэх нь хаашаа юм өрөвдөж сууна. Минийхээр бол, монгол хүн бүрт нэг удаа 1,5 сая төгрөг өгөх биш, монгол хүн жил бүр 2 сая төгрөг авах ёстой. Монгол хүн авах ёстой мөнгөө авах боломжийн төлөө л би тэмцэж байна.
Тодруулж болох уу? Яагаад монгол хүн жил бүр 2 сая төгрөг авах ёстой гэж?
25 жил ажилласан багш нийгмийн даатгалдаа 22 сая төгрөг хуримтлуулсан байдаг. Одоо ч байгаа. Хэрвээ энэ 22 сая төгрөгийг арилжааны банкуудад байршуулсан бол жилдээ 10 хувийн хадгаламжийн хүү бодогдоно. Бид Дэлхийн банкнаас зээл авахдаа 7, 8 хувийн хүүтэй авдаг. Түүнийг нь арилжааны банкууд өсгөдөг гээд бодохгүй юу. Ингээд бодохоор өнөөх багшийн хадгаламжийн хүү жилдээ 2 сая 200 мянган төгрөг болж байгаа биз дээ. Сар болгон 200 мянган төгрөг тэр багш авах боломжтой гэсэн үг. Иймээс л би УИХ-ын гишүүд мөнгө өгөх биш, бид харин авах тухай ярих ёстой гээд байгаа юм. Энэ 76 гишүүн ийм аргаар ард түмний мөнгийг дээрэмдэж авчихаад, “угаадас өгөх” гэж байгааг би нүгэл гэж хэлнэ.
Зорьсон зүйлдээ тодорхой хэмжээгээр хүрчихээд, дахин өөр шинэ зорилт тавьсаар ирсэн гэдгийг тань мэдлээ. Ер нь зорилго тэмүүлэлдээ хүрэхэд тань хамгийн гол нөлөөлсөн зүйл чухам юу вэ?
Миний хамгийн гол нууц өөртөө итгэлтэй байж чадсанд байгаа. Би төр засагт байгаа гишүүдээс илүү мэдлэгтэй, тэдний хажууд ард түмний төлөө илүү их юм хийж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Хоёрдугаарт, би хоёр, гуравхан жилийн зорилгод огт хөтлөгдөөгүй. Би томчуудтай ойр ажиллаж байсан. Тэр чигээрээ яваад байсан бол магадгүй өнөөдөр УИХ-ын гишүүн, эсвэл сайд болчихсон байх байсан. Энэ бүгд надад сонин биш. Жирийн хүмүүсийн төлөө зүтгэнэ, хүмүүсийн амьдралыг өөрчилж чадна гэсэн 20, 30 жилийн үр дүнг тооцоолж, том зорилго тавьдаг. Гуравдугаарт, би цаг үргэлж ном уншдаг. Одоо л гэхэд “Барак Обама яаж энэ хүнд нөхцлийг даван туулж байна?, Обамад эдийн засагчид юу гэж зөвлөж байна? Эдийн засаг ямар тохиолдолд шударга байх юм. Яаж энэ олигархиудын лоби дундаас ард түмнээ аврах гэж оролдож байгаа”-г уншиж байна. Мэдээж авах ч юм байна, хаях ч юм байна. Ер нь бол ном унших хамгийн сайхан. Байнга ном уншснаараа би санасандаа хүрч чадсан. Энэ бүгдийг л миний амжилтын нууц гэж хэлж болно.
Сургамжтай нууц байна шүү.
Ер нь залуус ном их унших хэрэгтэй. Англи хэл сур. Тэмцэгч бай, мөрөөдөлдөө үнэнч бай, том юм мөрөөд гэж хэлмээр санагддаг. Би “Дэлхийг сайхан болгоё” гэж мөрөөдөхгүй. Гэхдээ Монгол Улсаа 800 жилийн өмнө сэргэн мандаж байсан шиг сэргэн мандалтын замд оруулж чадна гэж боддог шүү. Том мөрөөдөж байж том амжилт гаргая л даа.
Эдийн засагч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байна. Арилжааны зарим банк хүндхэн байдалд ороод байгаа нь банкны салбар бүхэлдээ хямарчихгүй байгаа гэсэн эмзэглэл, болгоомжлол төрүүлж эхэллээ. Энэ талаар юм судлав уу?
Монголд 16 банк байна. Би хэдэн жилийн өмнө хэлж байсан. Хүн ам цөөтэй улс оронд ийм их банк байвал удахгүй эхнээсээ дампуурна гэж. Ер нь бол зах зээлийн ханамж гэж бий. Тиймээс банкууд нийлж нэгдэх ёстой. Хамгийн ноцтой нь манай банкуудыг Оросууд худалдаж аваад байна. Аливаа улс орныг эдийн засгийн эрхшээлд оруулахдаа банк руу нь эхлээд дайрдаг. Нэгэнт мөнгө нь хүний гарт орохоор хэнд зээл өгөх вэ гэдэг тодорхой болно. Банкаар дамжиж улс төрийн бодлого явагддаг. Бас уул уурхайд хяналт тавих бодлого явагддаг. Үүнийг 76 гишүүн дотор мэддэг хүн олон бий. Харин яагаад дуугарахгүй байгааг нь ойлгохгүй юм.
Та “Мэдрэмж.мн”-ийн зочдод гэр бүлээ танилцуулж болох уу?
Миний эхнэрийг Тунгалаг гэдэг. Архангай аймгийн Чулуут сумын хүн. Их сайхан сэтгэлтэй, сайн эмэгтэй. Над шиг ийм завгүй, хэцүү ажилтай хүний арыг дааж явна гэдэг хүнд. Хань маань миний хүсэл мөрөөдлийг дэмжиж, намайг ойлгодог учраас би өдий зэрэгтэй яваа юм. Тэр хүний тэвчээр хатуужилгүйгээр миний ажлыг төсөөлөхийн аргагүй. Би өмнө нь амьдрал зохиож байсаан. Надад олон охин бий. Сайхан охидтой хүн дээ, би.
Мэдрэмж: Баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье!

Эх сурвалж: medremj.mn
Ярилцсан Ж.Буянт
Хэрэв та зээл хайж байна уу? Эсвэл та банк эсвэл нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллагаас зээл татгалзаж байсан бэ? Та энд өөрийн зээлийн шийдлийг зөв газраа байна! Чанарын Сангийн ХХК 2.8% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл өгч байна. Qualityfinanceltd@qualityservice.com: өнөөдөр и-мэйлээр бидэнтэй холбоо барина уу!
ReplyDeleteRegards,
Сара Jerkins