2010-12-15

Ц.ОЮУНГЭРЭЛ: Хүүхдүүддээ Жеффтэй найз бол гэж хэлдэг

Ц.Оюунгэрэл
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр саяхан сонгогдсон Ц.Оюунгэрэлд зав чөлөө тун бага юм билээ. Гэсэн ч тэрбээр илэн далангүй ярилцах хүсэлтийг минь хүлээн авснаар ийн ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн зөвл өх байхдаа эрүүл мэндийн байдлаас болж чөлөө авсан. Одоо бие тань гайгүй юу?
-Овоо сайжирсан. Би өдрийн 10-12 цагийг компьютерийн ард сууж өнгөрөөдөг. Англи болон монголоор арван хуруугаар маш хурдан бичдэг болоод тэр үү захын мэдрэлийн систем гэмтсэн юм.Эмчид үзүүлтэл нэг хэсэг амрах хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд би чөлөө аваад таван сар сайн эмчлүүлээд эдгэрсэн. Одоо дахин сэдрээхг үй байхад анхаарч ажиллаж байна даа.


-Одоо цагт компьютергүй ажил хийнэ гэж бараг үгүй шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ л компьютерийн ард бага суухыг хичээж байна.

-Би таныг улстөрч бус эмэгтэй хүн талаас нь хэн болохыг уншигчдадаа сонирхуу лахыг хичээж байгаа юм. Тэгэхээр хоёулаа таны хүүхэд наснаас ярьж эхэлбэл ямар вэ. Таны төрж өссөн Хөвсгөлийн Мөрөнд “Онц Должин”-гийнх гэдэг нэртэй хашаа байдаг нь танай аавынх юм билээ. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?
-Манай ээжийг Должин гэдэг байсан юм. Миний ээж онц сурлагатай, нэг ч удаа сайн авч үзээгүй хүн. Тариалан, Эрдэнэбулганы сургуулийг онц төгсөөд Ленинградад сургуульд яваад ирж байсан гэдэг. Тэгээд л “Онц Должин” гэдэг нэр зүүсэн хэрэг.

-Та ч бас “галзуу” сурлагатай охин байсан гэсэн. Ээжийгээ дуурайсан хэрэг байх нь. Таны үндсэн мэргэжил юу вэ. Таны үед хүссэн сургуульдаа бус ирсэн хуваарийн дагуу сургуульд ордог байлаа шүү дээ. Та хүссэн мэргэжлээ сонгож чадсан уу?
-Манай Хөвсгөлд арван жилийн олон сургуультай болохоор хуваарь хангалттай ир дэг байсан. Тухайн үед мэргэжлийн чиг баримжаа гэж огт мэддэггүй байлаа. Улс орондоо хэрэгтэй хүн болно, тэгэхийн тулд онц сурна гэсэн бодолтой сурдаг байж. Бидний үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байлаа шүү дээ, манай орон. Би эдийн засгийн асуудлыг сонирх дог байсан болохоор тэр үеийн ЗСБНХУ-д төлөвлөгөөний эдийн засагчийн мэргэжлээр сурал цаад бас л улаан дипломтой ирж байлаа. Гадаадад онц дүнтэй суралцсан залуусыг тухайн үед байсан ганц намд элсүүлэн дээш нь татдаг байлаа л даа. Надад тухайн үед яаманд ажилд орох, бүр цаашлаад дарга болох энэ тэр боломж байсан юм. Би татгалзаад Мөрөндөө очиж туслах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн.

-Тухайн үед хөдөөг бус хотыг л залуус зорьдог байлаа шүү дээ. Тэгэхэд та?
-Би ямар нэгэн хүний дэмжлэгээр дэвшихийг хүсээгүй юм. Өөрийн мэдсэн сурсан зүйлээ багаас нь хийхийг л хүссэн. Бага зүйл гэдэг амар байхаас гадна хариуцлага нь бага. Тэгээд ч цаг зав их учир олон зүйл сурч мэдэх боломжтой. Би одоо хүүхэд, залуучуудад хэлдэг юм. Хэн нэгний тусламж дэмжлэг хүлээж, харж суух хэрэггүй, өөрөө өөртөө эзэн байхыг хичээх хэрэгтэй гэж.

-Социалист системийн үед баатарчууд, пионер, эвлэл, нам гээд л явдаг байлаа. Та тэр жишгээр намд элсэж байсан уу?
-Үгүй ээ. Би намын сонголтоо аль эрт 16 настай байхдаа хийсэн хүн. МАХН-д хэзээ ч элсэхгүй гэж шийдсэн учир элсээгүй юм.

-МАХН-ыг муулах нь байтугай энэ намын гишүүн болохыг хүн бүхэн хичээж байсан цагт хүүхэд байхдаа тийм бодолтой болсон гэдэг их сонин байна. Хэн танд ийм бодол төлөвшүүлж, нөлөөлсөн байх вэ?
-Ээж маань намын ажилд идэвхтэй оролцдог, улс төрийн талаар их зүйл ярьдаг байсан. Түүнээс гадна арван жилийн ангийн багш З.Дамдинсүрэн гэдэг хүн нам бус, нийгмийг шүүмжилдэг байсан нь надад нөлөөлсөн. Бас бурхандаа үнэнч эмээ маань ч нөлөөлсөн. Хүүхэд байхдаа Маркс, Энгельс, Ленинийг уншсан учир коммунизм бол харгис тогтолцоотой юм байна гэдгийг мэдэрч ийм шийдвэр гаргачихсан.

-Байгууллагын туслах нягт лан бодогчийн анхны цалин гаараа юу авч байсан бэ?
-Яг хэдэн төгрөг авч байснаа сайн санахгүй байна. Хоёр зуун төгрөг байх аа. Тухайн үед улаан дипломтой хүмүүс хотод өндөр албан тушаал хашиж, 400-500 төгрөгийн цалин авдаг байсан юм. Миний албан тушаал туслах учир цалин бага ч сайхан байсан.
Би анхны цалингаараа юу хийснээ тод санаж байна. Баахан хэвлэл захиалаад дуус чихаж билээ. “Эхо планеты”, “Здоровье”, “Экономическая газета”, “Огонек”, “Ровесник”, “Аргументый факты”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” гээд л захиалсаар нэг мэдэхнээ цалин дуусчихсан. Делл Карнегийн хүний зан төлөв, хөгжлийн тухай ном байдаг даа. Энэ номыг “Ровесник” сэтгүүлд цувралаар гаргадаг байсныг уншиж дуусгах санаатай захиалсан хэрэг. Манайд хүний биологийн хөгжил, эхчүүд эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл, мэдээлэл ховор байлаа шүү дээ. Би өөрөө ээж болчихсон учир хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар мэдээлэл хэрэгтэй байсан. Тиймээс “Здоровье” сэтгүүл уншдаг байлаа.

-Та хэдэн настайдаа ээж болж байв. Одоо хэдэн хүүхэдтэй билээ. Анхны нөхрийг тань цаг бусаар өөд болсон гэж сонссон. Хоёр дахиа гэрлээд байгаа бил үү?
-Оюутан байхдаа ээж болоод, жилийн чөлөө авч хүүхдээ төрүүлээд дараа нь сургуулиа төгсөж байсан. Анхны хань маань хүүг бага байхад бурхан болсон. Хоёр дахиа биш гурав дахь нөхөртэйгээ амьдарч байгаа шүү дээ.

-Тийм үү. Гэр бүл сарнихад эмэг тэй хүн аашнаасаа бол сон гэдэг яриа дагах нь их. Таныг би аашнаасаа бус, мэдлэгээс улбаатай амьд ралыг харах цонх өөр байснаас хоёр дахь нөхрөөсөө салсан байх гэж бодож байна?
-Үгүй ээ, тийм зүйлээс болоогүй. Хоёр дахь нөхрөөсөө салсан шалтгаан нь зөвхөн бид хоёрын асуудал байгаагүй юм. Олон хүний нөлөөнөөс болсон асуудал. Амар тайван амьдрахын тулд тусдаа байх шаардлага гарсан.

Таван жил болоод л бид нэгэндээ аз жаргал хүсээд, хэн хэнийгээ буруутгахгүй амьдрах болсон доо. Хоёр нөхөр маань аль аль нь их сонирхолтой, сайн хүмүүс байсан. Би хоёр хүүхдэдээ аавуудынх нь тухай дэлгэрэнгүй ярьж өгдөг.

-Олонд танигдсан улстөрч эмэгтэйчүүдээс М.Ичинноров та хоёрыг америк “өвөөтэй” гэрлэсэн гээд ярьцгаадаг. Та үүнд эмзэглэдэг үү?
-Манай улсад хүнийг насаар нь ялгаварлах үзэл хэт ноёлдог. Энэ нь жижиг үндэстнийг улам жижгэрүүлээд байгаа юм. Хүнийг нас, царай зүс, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Гурван сая хүрэхгүй хүн амаа ийнхүү ялгаад байхаар шалгуурт нь тэнцэх хүн цөөхөн болоод манай улсыг улам жижгэрүүлсээр байна. Үүнийг болих хэрэгтэй. Гаднынхныг хар л даа. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай ч гэсэн иргэдээ та ийм зүйл хийх хэрэгтэй байна, та нийгэмдээ баялаг бүтээж чадна гээд татан оролцуулж, идэвхтэй байлгадаг. Ингэснээр улс орон, нийгэм өөрөө сайхан болж тэлдэг. Манай нөхөр Жефф монголчуудыг их гоё хүмүүс гэж америк найзууддаа байнга магтдаг юм. Тэгээд бас өөрийгөө Монголд хэрэгтэй зүйл хийж байгаа, миний ажил монголчуудад тустай гээд аз жаргалтай амьдарч байна. Би тэр хүний насыг хэлж болно л доо. Гэхдээ тэр хүний соёлд нас хэлэх нь тийм ч таатай бус учир хэлэх хэрэггүй болов уу. Миний найз америк бүсгүйчүүд бий л дээ. Жар гарсан ч төрсөн өдрөө тэмдэглэх бүртээ 40 насны ойгоо тэмдэглэж байна гэдэг. Дөчин наснаас хойш насаа хэлдэггүй юм билээ. Манай нөхөр ч мөн адил жил бүр л 45 насныхаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэдэг. Сонин хэвлэл дээр гарч байгаа зүйлийг манай Жефф мэдэхгүй, бас ойлгохг үй. Би хэзээ ч түүнд ийм мэдээлэл орчуулж өгдөггүй. Аз жаргалтай амьдарч байна, Монголд хэрэгтэй зүйл хийж байгаа гэсэн сүү шиг бодолтой байхад нь чамайг монголчууд өвөө гэж байна гэж хэлж яах юм бэ, тийм биз дээ.

-Том болсон хүүхдүүд мон гол биш гаднын хүнтэй ойлголцоно гэдэг амаргүй юу?
-Тийм зүйл огт байхгүй. Бид хоёр анхнаасаа хоёр зүйл тохирсон. Нэгдүгээрт хүүхдүүдээ заавал аав, ээж гэж хандахыг тулган шаардахгүй, мөн хэн нэгнийхээ өмнөх амьдралыг сөхөж ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэж тохирсон. Манай нөхрийн өмнөх эхнэр нь бас талийгаач болсон. Бид АНУ-д очихдоо хадмуудтай нь уулзаж, гэрээр нь очдог. Манай анхны хадмууд ч манайд ирдэг. Ямар ч асуудалгүй. Би хоёр хүүхдээ Жеффтэй найзал гэдэг юм. Найз байхад ойлголцохгүй зүйл байхгүй шүү дээ. Хүү маань АНУ-д сурч байна, охин маань одоо 16 настай, би өөрөө 44 хүрэх гэж байна.

-Та намынхаа арын ажлаас эхлээд Ерөнхийл өгчийн зөв лөхийн албан тушаал хашлаа. Зав маш бага байдаг байх. Ар гэртээ цаг гаргаж байна уу?
-Тэр маруухан шүү. Энэ жилээс л цаг гаргаж байна. Манайх гэдэг айлын бүх ажил хуваарьтай, хариуцсан эзэнтэй байдаг. Хоол хийх хуваарьтай. Жефф ч хоол хийнэ. Өөрийнхөө хоолны ээлжинд пицца захиалаад аргалчих гээд байдаг юм. Намар хоёр оюу тан хөдөөнөөс ирчихдэг болохоор хоол хийчихнэ. Ер нь би ганцаараа гэрийн ажлаа хийдэггүй. Хамтарч хийдэг болохоор ачаалал бага даа.

-Та энэ хүнтэй гэр бүл болоод удаж байна уу. Амьдрал дээр гадаад байтугай монгол хүнтэй үг хэлээ олохгүй байх нь бий?
-Би анхнаасаа хэл сурахдаа англи хэл дээр ном бичдэг хэмжээнд сурна гэсэн зорилготой байсан юм. Тэр бодол маань надад маш их тус болж, одоо нөхөртэйгээ сайн ойлголцдог. Хамт амьдраад зургаан жил болж байна.

-Аз жаргалтай байгаа ч эх орноо санадаг байлгүй. Та хоёр жилдээ хэдэн удаа Америк руу явж байна вэ. Жефф монгол хоолонд дасчихсан уу?
-Эх орноо санадаг юм. Жилдээ нэг удаа хоёр сарын хугацаатай эх орон руугаа явдаг. Тэр аяллаа одоо хийж байгаа. Удахгүй ирнэ. Монгол хоолонд их дуртай. Нөхрийгөө баярлуулъя гэвэл хуушуур л хийх хэрэгтэй болдог юм.

-Таныг нөхөртэйгээ “Би чамд хайртай-2” киноны нээлтэн дээр явж байхыг харсан. Та дууг нь амандаа дуулаад дороо бүжиглэж байсан. Их энгийн санагдсан шүү?
-Тийм үү. “Би чамд хайртай” бидний насныхан ид дурлаж байх үед гарсан кино шүү дээ. Би анхны нөхөр Л.БатЭрдэнэтэйгээ удаан дугаарлаж байж Ялалт кино театрт үзэж билээ. Хөтлөлцөж гүйгээд, хайр дурлалдаа шатаж байх үедээ үзсэн. Их сайхан кино шүү. Залуу насны минь хайр дурлал, дурсамжтай холбоотой кино болохоор 25 жилийн дараа яаж үргэлжлэх бол гэж тэсэн ядан хүлээсээр тасалбарыг нь аваад үзсэн.

-Тэгээд ямар санагдсан бэ?
-Дажгүй шүү. Хамгийн сүүлд Үрлээ, Баяраа хоёр бие биенээ ойлгож байгаа нь хамгийн сайхан санагдсан.

Тийм шүү. Ингэхэд эдийн засагч хүн байж яагаад улс төрд орчихсон юм бэ. Танд улс төрийн анхны “А”-г хэн заасан бэ?
-Ээж маань багш ч улс төрийн ажилтан байсан юм. Тухайн үед МАХН хүмүүсийн амыг үддэг цаг байж. Намын хуралд сууж ирээд таалагдахгүй байгаа зүйлээ аавтай ярина. Би сонссоор байгаад энэ сэдэвт их сонирхолтой болсон л доо. Улс төрийн багш гэвэл ээж маань л юм даа.

-Таныг Ц.Элбэгдоржийн хүн гэх нь бий. Зөвлөхөөр ажиллах санал тавихад нь баярласан уу?
-Би Элбэгээ даргыг УИХын дэд дарга, Ерөнхий сайд байхад туслах нь байсан. Үзэл санаа нэг, сайн ойлголцдог учир нэг баг болж гар нийлж ажилладаг. Ц.Элбэгдорж даргыг Ерөнхийлөгч болоод Хүний эрхийн зөвлөхтэй болсныг нь дуулаад маш их баярласан. Ардчиллын үндсэн зарчмыг баримталдаг, энэ зарчмаасаа ганц ч хазайж байгаагүй хүн учир би хамтарч ажиллая гэхэд нь баяртай хүлээж авсан.

-Ерөнхийлөгчийн тухай ярьсан учир танаас нэг зүйл асуумаар байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ шүүхийн шинэтгэлийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олны таашаалд нийцсэн. Гэтэл одоо энэ ажилд нааштай бөгөөд зөв алхам хийхгүй байх шиг санагдах юм?
-Би хуулийн зөвлөх бус хүний эрхийн зөвлөх нь байсан. Элбэгээ дарга маш хэцүү асуудлыг зоригтой тавьж эхэлсэн. Хуулийн зөвлөх М.Ганзориг энэ талд онцгой анхаарч ажиллаж байгаа. Шүүхийн шинэтгэл гэдэг нэг хүний хийх асуудал биш. Олон талын тоглогчтой орооцолдсон нэхмэлийн утастай адил учир олон талын дэмжлэг, цаг хугацаа шаардлагатай. Шүүхийн шинэтгэлийг дэлхийн улс орон болгон хэдэн зуун жилийн турш олон янзаар хийж байна. Тухайлбал, хамгийн сүү лийн үеийн байдлаар Энэт хэгт байгаль орчны хэрэг хэрээс хэтэрч асуудлыг хэрхэн зохицуулах тухай ярьж хэлэлцээд дээд шүүх дээрээ эрүүгийн, иргэний танхим гэдэгтэй адил байгаль орчны хэргийн танхимтай болж байх жишээтэй. Гэтэл манайд Дархан-Уул аймгийн Хонгорт хүүхэд нь хавдартай болж, үсгүй тугал гарч байхад иргэд хэнд, хаана хандахаа мэдэхгүй хана мөргөж байгаа. Тиймээс иргэд үнэнч шударга шүүхтэй, асуудал гарлаа гэхэд ямар ч мухардалд оролгүйгээр шийдүүлчихдэг шүүх засаглалтай байхыг хүсэж байна гэдгийг хэлж байсан. Тиймээс Ерөнхийлөгч энэ шинэтгэлийг заавал хийгээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл өнөөдөр иргэд шударга ёсны асуудлаар маш их мухардалд ордог.

-Та яагаад Ардчилсан эмэг тэй чүүдийн холбооны тэр гүүнд өрсөлдөх болов. Тань шиг мэдлэг чадвартай хүн хаана ч очоод хангалттай цалин аваад ажиллах боломжтой шүү дээ. Энэ албан тушаал тийм ч чухал биш санагдах юм?
-Яагаад, харин ч чухал шүү дээ. Би улс төрд 20 жил явлаа. Ямар ч ажлыг гололгүй хийж зүтгэсээр өөрийн гэсэн багахан орон зайтай болж. Нэг мэдэхнээ улс төрөөс гарах дөхжээ гэдгээ мэдэрсэн. Гэтэл цааш улс төрд эмэгтэйчүүдийн орон зай ямар байх вэ гэдэг асуулт надад тулгарсан. Над мэтийн одоо улс төрд байгаа бүсгүйчүүд төрийн бодлогод цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хангалттай зүйл хийж амжаагүй байдаг. Ингээд л би энэ ажлыг идэвх жүүлж, жендерийн асуудлыг тэгшитгэхийг хүссэн юм. Манай орон хөгжлөөрөө, хүн амын боловсрол, байгалийн баялаг гэх мэт маш олон зүйлээр дэлхийд дээгүүрт давхидаг. Харин улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн үзүүлэлтэд доогуур ордог. Эмэгтэйчүүдийн төрийн бодлогод оролцох оролцоог орон нутгийн түвшинд 50, нийслэл, аймгийн хэмжээнд 40, УИХ-д 30 хувь болгоно гэж би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эрэгтэйчүүд хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх явцад ямар асуудал тулгарч байгааг тэр бүр мэддэггүй. Газрын асуудлаар та бид хоёр хоёр эрэгтэй хүнтэй маргалдлаа гэж бодъё. Эрэгтэй хүн гарааш барья гэнэ. Харин бид хоёр хүүхдээ цэвэр агаарт байлгах тоглоомын талбай болгоё гэж хэлнэ. Ингээд хотын захиргаанд очиход тэнд эрэгтэй хүн байдаг учир гараашгүй байхад ямар зовлонтой байдгийг мэддэг хүн сууж байх учир эрчүүдийн саналыг дэмжинэ. Харин бид хүүхэд агааргүй бохир орчинд байснаас үүдэн өвчин тусна. Тэр үед эрэгтэйчүүд машинаа зараад л эмнэлгийн зардал гаргах болно гэдгийг ойлгуулж мэдүүлэх хэрэгтэй шүү дээ. Эрэгтэйчүүдээ буруу шийдвэр гаргадаг гэж байгаа юм биш л дээ. Тэдний нүдээр асуудал өөр, бидний нүдээр бас өөр харагддаг гэдгийг л хэлээд байгаа юм. Тиймээс бидний үг төрд хэрэгтэй. Хүүхдийн парк өнөөдөр юу болоод байна вэ. Монголын үр хүүхдэд хэрэгтэй энэ асуудлыг шийдэхдээ эмэгтэйчүүд болоод мөнгөгүй хүний санал бодлыг авч хэлэлцээгүй нь мэдрэгдэж байна. Энэ газрыг мөнгөтэй хүмүүс авсан. Энэ газрыг яаж ажиллуулах төлөвлөгөөг мөнгийг юман чинээ боддоггүй хүмүүс хийсэн нь харагдаж байна. Хамгийн хямд тоглоом 6000 төгрөг гэнэ үү. Энэ мөнгө ямар их үнэтэй, хүний амьдралд яаж олддог гэдгийг мэдэхгүй хүмүүс л ийм ажил хийж байна. Нэг тоглоомд хэдхэн минут хүүхдээ суулгах гэж 6000 төгрөг төлөх чадвартай хүн өнөөдөр Монголд хэд билээ. Хүүхэд бүх тоглоом дээр тоглоё гээд чарлахад мөнгөгүй ээж ямар байдалд орох билээ гэдгийг огт мэдэхгүй хүмүүс ийм ажил хийчих юм. Тэгээд ч тэр нь аюулгүй биш шүү. Хэрвээ эмэгтэйчүүд хүүхдийн паркийн асуудал дээр шийдвэр гаргахад
2010 оны есдүгээр сарын 14-ний өдөр Монголын мянганы сорилтын сан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийг ХасБанктай хамран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн 31 сая орчим ам.долларын санхүүжилтийг Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцны хэрэглээг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцийг хэрэглэгч худалдан авахад Монголын мянганы сорилтын сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах, төлбөр тооцоог хүлээн авах буюу санхүүгийн дэмжлэгийг хэрэглэгчид хүргэх үйл ажиллагааг ХасБанкaap дамжуулан хэрэгжүүлнэ. Цэвэр агаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд зориулж эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг туршилтын журмаар борлуулж эхлээд оролцсон бол, ээжүүдийг урьж нээлттэй хурал хийсэн бол юмыг арай өөрөөр харж, олон нийтэд зориулсан парк хийхэд нь үзэл бодлоо нэмэрлэх байсан шүү дээ. Олон нийтэд зориулсан бус бизнес парк хийх байсан юм бол олон нийтийн өмчийг бизнес болгох уу яахав гэдгээ хотын нийт иргэдээрээ хэлэлцүүлж зөвшөөрөл авах ёстой байсан юм. -

Та ингэхэд мөнгөтэй хүн үү. Сарын орлогоо хэлж болох уу?
-Би 2007 он хүртэл зөвхөн цалингаараа л амьдардаг байсан. Харин гурван жилийн өмнөөс ном бичиж, цалингаас гадуур орлоготой болсон. Сарын орлого ном хэр зэрэг зарагдахаас хамаарч өөр өөр байдаг.

-Улстөрч эмэгтэйчүүд мөнг өтэй байдаг учир брэндийн бүтээгдэхүүн хэрэглэх нь элбэг. Таны утас, цүнх гутал ямар брэндийнх вэ?
-Чиний асуултын хариулт энэ л байна.(утсаа үзүүлэв) Манай хүүхдүүд намайг шоолоод байдаг юм.

-Үсгүүд нь арилаад бүр хуучирчихаж. Бас камергүй юм байна?
- Гурван жилийн өмнө 60 мянган төгрөгөөр худалдаж авсан. Энэний өмнө бандгар харыг барьдаг байсан юм.

-Ямар, нөгөө анхны том хар гар утас уу?
-Тийм ээ.Хүмүүс намайг шоолоод байхаар нь сольсон. Холбоо барьж л байвал загвар, өнгө үзэмжид нь нэг их анхаарал тавьдаггүй. Манай Ч.Сайханбилэг, З.Энхболд нар blackberry энэ тэр гээд маш орчин үеийн гар утас барьдаг. Минийх тэдний утасны хажууд эртний динозавор шиг л харагддаг юм.

-Гоо сайханд орж амждаг уу?
-Зав болдоггүй юм. Тийм учраас нүүрний тос болон сүрчгийг сонгохдоо брэндийнхийг сонгодог. Францын Chanel, Estee lauder хэрэглэдэг. “Монос”-ынхон 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бол би ч тэдний “Биомон” тосыг хэрэглээд 20 жил болж байна. Ер нь даруухан хэрэглээтэй хүн дээ. Монголын брэнд бүтээгдэх үүнийг хэрэглэх дуртай.1983 онд “Говь” ноолууран бүтээгдэх үүнээ анх гаргаж байсан.
Аав ээж маань сургуулиа алтан медальтай төгссөн учир юу авах вэ гэхэд нь ноолууран цамц гээд авахуул чихсан. Түүнээс хойш “Говь”-ийн ноолууран хувцас байнга хэрэглэдэг болсон. Би хувцас сонгохдоо их тааруу. Манай нөхрүүд л надад хувцас сонгож авдаг байсан юм. Одоо миний өмсөж байгаа хувцаснаас өөрөө сонгосон нэг ч зүйл алга. Бүгдийг л Жефф сонгож, тааруулж авсан.

-Эмэгтэй хүнд өнгө, загвар, хэмжээг нь тааруулна гэдэг амаргүй. Мэдрэмжтэй хүн байх нь. Та машинтай юу. Хаанахын ямар машин унаж байна?
-Машинаар яах юм бэ. Хотыг хар л даа. Ийм бөглөрөл дунд машины хэрэг алга. Манай нөхөр нутагтаа хоёр машинтай байсныг би заруулсан. Эхэндээ машингүй яаж ажлаа амжуулах юм бэ гэдэг байсан. Одоо бүр дасчихсан. Утаа тортог нь дийлдэхгүй байхад би утаа нэмээд яах билээ. Нийтийн тээвэр хамгийн сайхан унаа шүү дээ. Шаардлага гарвал таксидчихна. “Сити” таксины үнэнч үйлчлүүлэгч дээ би. Нэг зүйлийг онцлоход би Монголд шинэ, хүнд хэрэгтэй зүйл нэвтрэхэд хамгийн үнэнч, байнгын хэрэглэгч нь болохыг хичээдэг. Хөдөө явахдаа “Фургон”-д хөлслөөд хүрэх газраа хүрчихнэ. Би Оросын “Фургон”-д дуртай.

-Та 2012 онд УИХ-д нэр дэвших үү?
-Одоогоор шийдээгүй л байна. Би өөрийгөө гэхээсээ илүү эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллах болно. Намынхаа бодлогод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч, шат дараатай арга хэмжээ авах болно.

-Цаг зав гарган илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Эмэгтэйчүүдийн төлөө их зүйл хийгээрэй гэж хүсэн ерөөе.
Ярилцсан: Х. Оюунсүрэн
Эх сурвалж: Өнөөдөр сонин

0 Сэтгэгдэл:

Post a Comment