-Банкны маань хийсэн ажлыг зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай тухайн үед нь мэдээлж байсан болохоор энэ талаар яриад байх хэрэггүй гэж бодож байна. Аливаа банк хийх ёстой ажлаа чанарын өндөр түвшинд хурдан шуурхай, бага өртөгтэйгээр хийж гүйцэтгэхийг эрмэлзэж ажилладаг. Хас Банк мэдээж энэ үүргээ мэргэжлийн хэмжээнд биелүүлнэ. Нэг зүйлийг энд зориуд онцолж хэлэхэд энэ жил Монголд Олон улсын бичил санхүүгийн төвийн жилийн хурлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Олон улсын бичил санхүүгийн төв нь Польшид төвтэй Зүүн Европ, Төв Ази, Төв Европын 110 гаруй байгууллагыг эгнээндээ элсүүлсэн том байгууллага юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор төрийн ордонд болох энэ чуулганд 500-гаад зочин, төлөөлөгч оролцоно.
Уг хурлыг Монголдоо хийхсэн гэж анх санаад, хөөцөлдөж эхэлснээс хойш нэлээдгүй олон жил болж. Өнгөрсөн зун хурал нь Болгарт болж байхад Ерөнхийлөгчөөр урилга бичүүлж аваачсан нь үр дүнгээ өгч Монголд хийхээр болсон. Урьд өмнө нь манайд ийм олон төлөөлөгч оролцсон нэг удаагийн хурал чуулган болж байгаагүй гэдэг утгаараа энэ бол онц ач холбогдолтой. Яригдах асуудал мэдээж хөгжлийн санхүүгийн асуудал. Саяхан бид хөгжлийн санхүүгийн Монголын "Үндэсний анхны хурлыг Монголбанкин дээр Санхүүгийн зохицуулах хороо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Монголбанк, МҮХАҮТ-тай хамтран хийлээ. Маш их амжилттай болсон. Энэ нь үндсэндээ 5-р сард болох тэр хурлын эхлэл, бэлтгэл гэж үзэж болно. Би хувьдаа монгол хүн болж төрсний хувьд эх орондоо олон улсын чанартай том хурлыг зохион байгуулах болсондоо, ажил хэрэг болоход гар бие оролцож байгаагаа маш том аз завшаан гэж бодож байгаа. Яагаад гэвэл Монголд Ардчиллыг сэргээн босгосон орнуудын чуулга уулзалт гэж гадны 300 хүн оролцуулсан хурал болж байсан нь хамгийн томд тооцогддог гэж сонссон.
-Үнэхээр баярлууштай мэдээ байна. "Хас"-ын 10 жилийн ой бас энэ жил тохиож байгаа юм билээ. Хэр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрөөх вэ?
-Энэ бол маш чухал ажил. Банкны 10 жилийн ой мөн миний энэ банкийг удирдсаны 10 жилийн ой. Тэгэхээр шороон хулгана жил бидний хувьд ажил, амжилтын оргил жил байх болов уу гэж бодож байна. Энэ ойг зүгээр нэг кино хийгээд, хэдэн реклам цацаад, сугалаа сугалуулаад эсвэл баяр наадам, хүлээн авалт хийгээд, концерт тоглоод өнгөрөөчихье гэж бодохгүй байна. Өвөрмөц байдлаар, хүмүүст үлдэцтэйгээр ард түмнээрээ бүгд мэдрэхүйц хэмжээнд хийе гэж төлөвлөж байна. Юуны өмнө "Бид эх орондоо хайртай" гэдэг уриан дор банкныхаа бүхий л ажиллагааг явуулна. Мэдээж банкны үйл ажиллагаа, үйлчилгээ ч гэсэн шинэчлэгднэ. "Хас"-аар үйлчлүүлсэн хүмүүс бүтэн жилийн турш онцгой гэдгээ мэдрэг.
"Бид эх орондоо хайртай" гэдэг нь хоосөн үг, уриа биш. Энэ үгийг сэтгэл зүрхнийхээ төв анхааралд авчиръя. Эх орон гэхээр нас тогтсон хүмүүсийн сэтгэл зовнидог сэдэв эсвэл жаахан хүүхдүүд дуулахаар хязгаарлагдахгүй юм. 20, 30 настай залуус яагаад эх оронч байж болдоггүй юм. Тэгвэл эх оронч байхын тулд ямар байх ёстой юм? Энэ талаар халуун яриа өрнүүлье. Эх оронч гэдэг зөвхөн туг бариад талбай дээр гарч чанга яригчаар ярих хүмүүс биш. Ажлын байрандаа өмнөх ажлаа хийгээд дуугүй сууж байгаа хүмүүс ч гэсэн эх оронч байж болно. Ярилцахаас гадна үлгэр дуурайл болъё.
-Үнэндээ эх оронч үзлийн талаар хүн болгон ярьдаг боловч яаж жинхэнэ эх оронч байхаа мэддэггүй юм шиг ээ Танайх жишээлбэл яаж үлгэр дуурайл болж байгаа вэ?
-Олон янзаар үүнийгээ илэрхийлж болно. Тухайлбал бид нэг ийм уут гаргасан /даавуун уут үзүүлэв. сурв/. Хөгжлийн санхүүгийн уулзалтаас үүнийг санаачил гаргасан юм. Нэг талд нь "Бид эх орондоо хайртай", нөгөө талд нь Хас Банк гээд биччихсэн. Цэвэрхэн байгаа биз. Эх орондоо хайртай байхад энэ уут ямар хамаатай юм? Энэ нь 1-рт, тахир дутуу, хараа муутай хүмүүсийн гараараа оёсон, тэдний үйлдвэрийн уут. Юуны өмнө бид нийгмээрээ тэгш хөгжих хэрэгтэй. Нэг хэсэг нь баян, боломжийн амьдралтай байлаа гэхэд амьдрал нь болохгүй байгаа хэсгийнхээ амьдрал ахуйг өөд нь татах . үүрэгтэй гэж би боддог. Энэ уутыг худалдаад авчихсанаараа тэдэнд амьдрахад нь тусалж байгаа гэсэн үг. 2-рт, энэ бол гялгар уут биш. Даавуун уут. Гялгар уутыг бид нэг удаа хэрэглээд хогийн сав болгоод хаячихдаг.

Хээр явж байгаад машиныхаа цонхоор хаячихдаг. Голын эрэгт найрлаж байгаад идсэн уусантайгаа хаячихдаг. Гэтэл гялгар уут 100 гаруй жил байгальд шингэдэггүй, экологийн хувьд асах хор хөнөөлтэй эд. Өөрөөр хэлбэл, бидний хүүхдүүд, хүүхдийн хүүхдүүд газар ухаад тоглоод сууж байхад нөгөө уут ялзарчихсан ирнэ. Хойч үедээ бид юу үлдээж байна гэдгээ бодолцож, ухамсартай хандацгаая. 3-рт, эдийн засгийн хэмнэлттэй. Гялгар уут худалдаж авахын цаана ихэнхдээ урд хөрш рүү оло зуун сая төгрөг урсаж байдаг. Тэгвэл үндэсний үйлдвэрээ дэмжиж, хүрээлэн буй байгалиа хайрлаад, эдийн засгаа хэмнэхийн тулд энэ даавуун уутыг худалдаж авахыг би санал болгож байна. Хүнсний зүйлээ цуглуулахад ашигла.
Үүнийг янз бүрийн загвар, дизайнаар оёж болно. Байгууллага бүр өөрийн логотой оёулж болно. Энэ бол монгол хүн бүр гялгар уутнаас салах нэг жилийн аян юм. Энэ бол бидний эх орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт. Зөвхөн ийм уутаар биш маш олон арга, хэлбэрээр эх орноо хайрлаж болно. Бие биедээ урам хайрлаж, гудамжинд танихгүй хүн дайралдсан ч инээмсэглээд өнгөрдөг бол бидний эх орон ядуу зүл амьдрал, муу муухай бүхнээс ангижрах боломжтой. Бид ердөө л 2.5-хан сая шүү дээ.
-Өнөөдөр Монголчууд 2.5-хан сая хэрнээ олонхи нь ядуу зүдүү амьдарч байна. Мэдээж олон шалтгаан бий байх л даа. Гэхдээ шалтгаан нь юу бол?
-Ядуурал бол боловсролгүйгээс гардаг зүйл. Ядуурал авилгыг төрүүлдэг. Магадгүй бид ядуу учраас мөнгө амалсан, өгсөн хүмүүсийг сонгодог. Тэр нь эргээд төрийг, ард түмнийг удирдаад явах хэмжээний хүн биш байх нь элбэг. Энэ мэт ядуурал нийгэмд маш олон сөрөг зүйлийг бий болгож байна. Үзэн ядалт, аллага, архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл. Сая олон хүн архинд хордож үхлээ. Энэ бүхэн сайн,сайхан амьдралаас үүдээгүй гэдэгт би итгэж байна. Өнөөдөр үдийн цай хөтөлбөр, айл гэрийг компьютержүүлэх аян гэж болж байна. Энэ бол ирээдүйдээ оруулж буй бидний хөрөнгө оруулалт юм. 20 жилийн дараа мэдлэг боловсролтой, англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй иргэд гарч ирнэ гэдэг Монгол улс 20 жилийн дараа ядуурлаас гарна гэсэн үг. Өнөөдөр сургуульд сурч байх ёстой хүүхэд траншейнд байх ёсгүй. Тэднийг бид хайрлах ёстой.Үүнийг хийхийн тулд бид зорьж, тэмүүлж явна. Хийх юм маш их байна. Хүн болгон өөрт ноогдсон чадах юмаа хийх нь чухал байна. Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй, зорилготой амьдаръя. Түүнийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөе. Тэр ч үүднээс "Монгол мөрөөдөл" гэдэг том төслийг бид түрүү жил эхлүүлсэн. Энэ төслийн нэг хэсэг "Ургах наран" хорооллыг БЗД-ийн цаадах уулын дошин дээр бариад эхэлчихсэн байгаа. Залуучуудыг байртай болгох зорилготой. "Ургах наран" хороолол маань энэ жилээс улам эрчтэйгээр байшин саваа барьж, илүү олон хүнийг баярлуулахаар төлөвлөж байна. Хүний төлөвшилд суурь хүмүүжил, эцэг эхийн өгдөг гэрийн хүмүүжил маш чухал нөлөө үзүүлдэг. Үүний тулд эцэг, эхчүүд байр савтай болохын тулд үр хүүхдээ орхиод гадаад явах биш эх орондоо байж үр хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшилд анхаарах ёстой.

Үүний тулд өнөөдрийн эцэг эхчүүдийг ажилтай болгоё, байр савтай болгоё, хүүхдүүдийг нь сургууль соёлд оруулъя. Энэ бүхний төлөө бид чадах чинээгээрээ хичээж ажиллаж байна. Уг нь бид агуу ард түмэн, бардам ард түмэн. Гол нь боломжийг нь олгох асуудал байгаа. Хүмүүст бэлэн мөнгө биш өөрсдөө хичээж, зорьж бий болгосон баялгаараа амьдрах боломж, урам зоригийг бэлэглэх хэрэгтэй байна. Хэзээ ч, хэн ч салгаад авч чадахгүй мэдлэг, чадварыг нь гарт нь оруулж өгөх. Сонгууль ч дөхөж байна. Энэ саналаа би сая болсон доноруудын засгийн газрын зөвлөгөөн дээр хэлсэн. Улс төрийнхөнд ч чадах чинээгээрээ хэлж байгаа. Бэлэн мөнгөний оронд урт хугацааны хөрөнгө оруулалт болохуйц юмыг амалж хандъя гэж хэлж байгаа.
-Та мөрөөдөл, зорилготой байх, бусдад өөрийн гэсэн мөрөөдөл, баялагтай байхад нь туслах талаар ярилаа. Хүн бусдын дэмээр амжилтанд хүрдэг үү эсвэл өөрийн боломж, өгөгдөхүүнээр өндөрт гардаг уу?
-Аль аль нь чухал. Боломжийг орчин нь ямагт хайрлахгүйгээр бидэнд өгдөг. Түүнийг олж харах, зөв ашиглах, хөдөлмөр оруулсны үндсэн дээр өөрийн зорилгод хүрэх нь тухайн хүнээс хамаарах зүйл. Ямар ч тохиолдолд орчны нөлөө байх ёстой. Зарим хүн авъяастай байж болно, зарим нь азтай байж болно. Тодорхой нөхцөл байдалд зөв шийдвэр гаргасны улмаас хүний амьдрал зөв зүйтэй урагшилдаг. Гэтэл тийм их азтай байгаагүй, тийм их авьяасгүй, байлаа ч тэр авьяасаа ашиглах боломж гараагүй хүмүүст боломжийг нь олгохоос гадна чадлын хэрээр харж хандаж хамтдаа хөгжихгүй бол нэг хүн нийгэмд дотроо цоройж гарч ирж сайхан амьдраад, бусад нь ядуу зүдүү байна гэдэг зөвхөн Африкт байдаг хэв маяг. Тэр нь тийм сайн үр дүн авчирдаггүйг бид мэднэ. Олсон баялгаа тэнцвэртэйгээр авч явах, бусадтайгаа хуваалцах нь нийгэмд амьдарч буй хүний үүрэг гэж би ойлгодог. Жишээлбэл, миний хүү сайхан боловсролтой байлаа гэхэд хамтран ажиллах хүмүүс нь, амьдрах хөршүүд нь, найзлах нөхөд, ханилах ханид нь тийм боломж байгаагүй бол энэ хүүхэд ганцаардах, азгүйтэх, асуудалд орох, нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчилж ажиллах боломж гарахгүй. Тиймээс ирээдүйгээ харж өнөөдрийн бүх амьдралаа зохион байгуулах хэрэгтэй байна.

-Нэгэнтээ та, миний цаг миний мэдлээс гадуур байдаг зүйл гэж байсан санагдана. Өөрт ногдох жаахан ч гэсэн чөлөөт цагийг та яаж өнгөрөөдөг вэ? Залуу хүний хувьд дискодох, найзуудтайгаа наргихад хааяа ч гэсэн цаг зав гаргаж чаддаг?
-Өнгөрөөж чадаж байгаа. Заримдаа ихдүүлчих гээд байдаг ш дээ /инээв/. Өдрийн цагийн хувьд мэдээж таны ярьдагчлан бусдын мэдлийнх. Өглөөнөөс эхлээд хурал цуглаан, уулзалт гэж явсаар байж өнөөдрийн ажлын цагийн төгсгөлд таньтай уулзаж байна. Гэргий маань дуудаад хоолоо идье, бид нарын цагаас аваад байна гэж сая ярьж байна. Нэг иймэрхүү байдлаар өнгөрдөг. Сая харин хоёр долоо хоног гадаадад жинхэнэ утгаараа утсаа салгаад, компьютерээ унтраагаад амарлаа. Гэр бүл, хүүхдүүдтэйгээ дуртай юмнуудаа хийлээ. Далайн эрэг дээр очиж, парашютаар үсэрч, далайд сэлж, далайн мотоциклээр давхилаа. Хөлөндөө бэртэл ч авлаа. Үнэхээрийн өөрийнхөө цагийн эзэн байж үзлээ.

-Тэгсэн чинь ямар байна?
-Гоё байна. Бараг ажлаа мартах шахсан /инээв/. Тэгээд яахав дээ, ажилдаа санаа зовоод хүрээд ирлээ. Энд байхдаа зуслан дээр очиж найз нөхөдтэйгээ цана, чаргаар гулгаж цэвэр агаар амтлах маягаар амардаг л даа. Орой нь хүүхдүүдээ тойруулж суулгачихаад найз нөхөдтэйгээ юм яриад суух сайхан. Өвлийн улиралд Монголд хийх юм, чөлөөт цагаа өнгөрөөх боломж үнэхээр хомс байна. Диско бааранд орно. Оюутан байхдаа долоо хоногийн гурван өдөр дискоддог байлаа. Дараа нь 2 болж цөөрөөд одоо бол сардаа хоёр удаа болчихоод байгаа. Амьдрал сайхан байна. Монголчууд нэг үеэ бодвол мөнгө хөрөнгөтэй, баян болж байгаа нь харагдаж байна. Орой болгон ресторанууд дүүрэн байх болж. Гудамжинд машин явах зай байхгүй шахуу болж байна. Мэдээж болж бүтэхгүй, хар бараан юм их байна л даа. Гэхдээ бүх зүйлийг аль болох гэгээтэй, болж бүтэх талаас нь бодож, ярьж байх нь миний зарчим. Энергийн асуудал эндээс гарч ирнэ.

-Гольфийн спортод шимтэж байгаа та биднийг орж ирэхэд ярьж байсан
-Яг үнэндээ 5 жилийн өмнө урд талын бөөрөнхий ногоон юм /гольфийн талбай.сурв/ баригдахад очиж харчихаад ямар утгагүй спорт вэ гэж гайхаж байлаа. Зурагтаар ч их гардаг байлаа. Тэгээд 2 жилийн өмнө гольфийн талбай дээр очиж ер нь юу байдаг юм бол тоглож үеье гэж бодоод найзуудаа дагаж очлоо. Их хэцүү юм байна аа, тэгсэн чинь. Тэгээд яахав дээ, чадахгүй болохоор шар хөдөлдөг ш дээ. Шар хөдөлсөн ч тухайн үедээ тэгэсгээд өнгөрлөө. Жинхэнэ хобби болгож сонирхсон нь сая 9-р сард эхэлсэн. Ногоон талбай, "Найрамдал" дахь Нэмэхбаатар гуайн талбай дээр 2 удаа очоод жинхэнэ хорхой хөдөлсөн л дөө. МСЗ-ийн Оджаргал ах, ХЗДХ-ийн сайд Мөнх-Оргил нартай тоглож үзсэн чинь тэр хүмүүсийн арга барил, цохиж байгаа байдал мундаг юм. Гольфийн спортод талбай дээр биеэ авч явах байдал энэ тэр гээд тогтсон тодорхой этикет байдаг.

Тэр бүхнийг эзэмшээд дээр нь цэвэр агаар эдлээд түр ч гэсэн ажлын нервээ мартахад аз жаргал нь оршдог болов уу. Гольфид бусад спортод байдаггүй нэг гайхамшиг байдаг. Тэр нь 3-4 цаг өөр юу ч бодохгүйгээр зөвхөн нөгөө бөмбөгөө хайгаад явахаар ажлаа түр ч гэсэн мартана. Толгойн энэ хэсэг ажилладаг байсан бол нөгөө хэсэг нь ажиллаж эхлэхээр хийморь сэргэж, ажлын стресс тайлагддаг. Тэр утгаараа хүмүүс ялангуяа оффисын ажилтай хүмүүс их сонирхдог юм байна. Манай ТУЗ-ийн дарга Ганболд ах /"Инээмсэглэл" хамтлагийн дуучин/ гольфийн хорхойтой. Яг үнэндээ халдвар авсан хүн маань Ганболд ах.
-Хоёулаа эмэгтэйчүүдийн талаар ярилцвал ямар вэ?. Тэд таныхаар хэн бэ?
-Өнөөдрийн байдлаар үзэх юм бол миний хамгийн дотны анд нөхөр, найз, амраг миний арын хамгийн том түшиг болсон хүн маань манай гэр бүлийн хүн. Мэдээж эмэгтэй хүнийг харах өнцөг, үзэл нэг байрандаа байгаад байдаггүй, цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөөд явдаг юм байна. Бага залуудаа их шохоорхонгуй байж. Урдуураа улаан хөлт өнгөрүүлдэггүй гэдэг бил үү/инээв/. Тийм үе ч байлаа. Зөвхөн би биш бүх хүн дайраад өнгөрдөг үе. Одоо бол нэгэнт хэн нэгэнд ам тангараг өгөөд зүрх сэтгэлээ холбиролтгүйгээр, хуваахгүйгээр буцалтгүйгээр зориулъя, амьдралынхаа үнэтэй бүхнээ бие биедtэ өгье гээд гэр бүл болсон болохоор тэрэндээ үнэнч байх нь нэг талаар сорилт нөгөө талаар энэ амьдралын гол утга учир байдаг юм болов уу гэж боддог. Намайг хүмүүс их сахилгагүй гэж боддог юм шиг.

Үнэндээ 1997 онд төгсөх курсийн оюутан байхдаа нэг бүсгүйтэй ханилж, үр хүүхэдтэй болсон. Одоогийн эхнэртэйгээ 2004 оноос амьдарч байгаа. Амьдрал гэдэг тэр бүр бодсончлон тэгш, шулуун замаар явахгүй юм. Үүнийг би өөрийнхөө амьдралаар туулаад явж байна. Гэвч би оптимист хүн. Хэдийгээр тодорхой хэмжээний алдаа оноо гаргасан ч аль болох өөдрөг, урагшаа харж амьдрахыг хичээдэг. Мэдээж хэн хэн нь харилцаагаа зөв тэгш авч явах, гол нь үр хүүхдийнхээ ирээдүйд анхаарах талаас өмнөх эхнэртэйгээ ч гэсэн хэл амаа олоод, зохицоод явахыг хичээдэг.
Хүүхдээ өөр дээрээ байлгаж, хүмүүжил боловсролд нь анхаарах нь миний үүрэг. Миний хүүхэд хагас өнчин ч юм уу байдлаар амьдрах ёсгүй, хүмүүс ч тэгж битгий хандаасай гэж бодож явдаг. Энэ талаас нь бүгдийг зохицуулах гээд л үзэж байна. Мэдээж амьдрал хойно болж бүтэхгүй юмнууд байж л таарна. Эцсийн дүндээ сүүлчийн өдөр өөрөө өөрийгөө шүүх айхтар том шүүлтийн өдөр ирнэ гэж би боддог. Тэр үед л зөв юм хийсэн байна уу, буруу сонголт байж уу гэдгээ дэнслэх биз ээ. Мэдээж хэзээ нэгэн цагт өөрийнхөө гаргасан шийдвэрт харамсахгүй амьдрах юм сан гэж боддог. Гэвч түүнийг өнөөдөр дүгнэх аргагүй юм.
-Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэж үг бий. Нөгөө талаар алдаа бол амьдралд хүсээд байх зүйл биш. Хэтэрхий хувийн асуудалд тань орсон бол уучлаарай, анхны хүүгийнхээ ээжээс салах шалтгаан нь юу байсан бол. Магадгүй сая таны хэлсэнчлэн цаг хугацаа өнгөрөх хэрээр эмэгтэй хүнд тавьдаг шалгуур тань өөрчлөгдсөнтэй холбоотой байсан болов уу?
-Яахав дээ, гэр бүлд маш олон асуудал үүсдэг. Бие биенээ ойлгохоо болих, гомдох, гомдоох, гомдол нь хуримтлагдаад ирэхээр эцэстээ бие биенээ хүндэтгэх хүндлэл үгүй болж эхэлдэг. Бие биедээ хэлсэн, ярьсан зүйлдээ бодолтой байж, бий болгосон харилцаагаа хайрлаж, гамнаж явах нь чухал юм шиг санагдсан. Тэгэхгүй бол хэн хэн нь хэтэрхий дасаад, омогшоод ч юм уу гомдоогоод байх нь эцсийн дүндээ сайн үр дүн авчирдаггүй юм байна. Би хувьдаа тийм л дүгнэлт хийсэн. Тэрнээс биш нэг их айхтар хүн амьтантай орооцолдоод эсвэл бие бие рүүгээ том том дуугаараад салсан юм бол байхгүй л дээ.

-Гэр бүлийн бат бөх амьдрал, уур амьсгал эмэгтэйчүүдээс ихээхэн шалтгаалдаг гэдэг. Та тэднийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Өөрийнхөө л жишээнээс харж байхад эмэгтэй хүнээс мэдээж их зүйл хамаардаг, Өнөөдөр жишээлбэл, би ажил дээрээ хэр бүтээмжтэй, бусдад хэр найрсаг байх, хэр нээлттэйгээр асуудалд хандах, хэр зэрэг эрчтэй, энергитэй ажиллах эсэх нь эхнэр маань надад хэр зэрэг хайр халамжтай байснаас шалтгаалдаг. Эр хүн чинь гэргийгээ болгоод авсан бүсгүйгээ өөрийнхөө эрхэлж өссөн ээжтэйгээ адилхан бодож, ээжийн гүйцэтгэж байсан үүргийг давхар үүрүүлэх гээд байдаг юм байна л даа. Заримдаа эрхлэх ч юм уу, эвгүй үг хэлэх зэргээр гомдоодог. Тэгээд дургүйцэхээр нь яагаад надад уурлаад байгаа юм гэж уцаарлах жишээтэй. Үнэн хэрэг дээрээ гомдоож байгаагаа өөрөө ч анзаардаггүй. Тиймээс эмэгтэй хүн хүлээцтэй, ганц хоёр үгийг нь өнгөрөөчихдөг байвал гэр бүлийн уур амьсгал зүгээр байх болов уу. Зарим эмэгтэйчүүдийг уужуу гэх нь бий.

Тэр нь ч утга учиртай юм байна л даа. Тухайлбал ээж нь уужуу тайван, ямар ч тохиолдолд хайрлаж байдаг, уучламтгай байдаг. Гэхдээ би эмэгтэй хүмүүсийг нөхрөө уучил гээд байгаа юм биш шүү. Зүгээр ганц хоёр үг эвгүйгээр хэлсэн байхад өлгөж авахгүйгээр өнгөрөөх тухай юм. Өөр дээрээ авч үзэхэд эвгүй хэлсэн үг нь ихэнхи тохиолдолд санамсаргүй онгироод, дэврээд, эрхлээд хэлчихсэн үг байдаг. Тэр нь эзмэг тусчихаар эргээд гайхаад, ойлгохгүй байдалд орох нь элбэг. Манай Ингаанаагийн /эхнэр нь. сурв./ хувьд намайг ойлгодог, дэмждэг. Эмэгтэй хүнд байх ёстой бүхий л чанарыг өөртөө агуулж чадсан сайхан бүсгүй. Тиймээс би өөрийгөө эмэгтэй хүний хувьд азтай, хийморьтой гэж үздэг. Гэргий маань намайг хайрлаад, үр хүүхдүүдийг минь өсгөж бойжуулаад тэдэнтэйгээ хамт намайг эрхлүүлж амьдарч байгаад маш их баярладаг. Бүхий л ар гэрийн асуудлыг даадаг хүн маань Ингаанаа. Хүмүүс ярьдаг даа, сайн эхнэр, сайхан амраг гээд. Тэр бүхнийг нэг биед цогцлоочихно гэдэг сайхан л даа. Тэгэхээр өөрийгөө азтай гэхээс өөр яахав /инээв/.
-Та бол өндөр боловсролтой, залуухан банкир. Тэр ч утгаараа хүүхнүүдийн анхаарлын төвд байдаг. Таныг Монголын Том Круз гэж үздэг хүнтэй ч би дайралдлаа. Таньд мэдрэгдэх юм уу?
-/инээгээд/ Надад тийм зүйл ёстой мэдрэгддэггүй. Таниас л анх удаагаа сонсч байна. Тэгээд ч би өөрийгөө хүүхнүүдийн сонирхлын төв цэг нь гэж боддоггүй. Наадах чинь сонин санагдаж байна. Хэн ч тэгж хэлж байгаагүй. Яахав ээ, хүмүүсийн хайр, хүндэтгэлийг хүлээж байх нь ямагт сайхан байдаг нь нууц биш. Хайрыг, хүндтэгэлийг нэг талаас мөнгөтэй гэж бодоод эсвэл олны дунд сайхан машинтай явж байна гэж бодоод битгий өгсөн байгаасай. Гол нь хийе, бүтээе гэж зориод зарим үед нойр, холоо хугаслан байж хийж байгаа ажил үйлсээрээ бусдад танигдаж, үзэл бодол маань бусдад хүрээд тиймэрхүү зүйл яригдаж байгаа бол их сайхан байна, Хүмүүс олон зүйлээс таашаал авдаг байх л даа. Миний хувьд аль болох олныхоо итгэлийг олж, дааж амьдрах сан, хүн болж төрснийх эргээд надтай ойр дотно ажиллаж байсан, миний хийсэн ажил үйлсийн үр дүнг нь хүртэж байгаа хүмүүс намайг үргэлж сайн, сайхан хүн байсан гэж бодож яваасай гэж боддог.

Олны дунд миний нэр унах ёсгүй. Энэ бол эрхэм нандин зүйл гэж бодож явдаг. Мэдээж үүний цаана манай байгууллагын нэр хүнд, хамт олны маань хөдөлмөр байгаа. Би мөнгөөр аливааг хэмжих дургүй. Магадгүй зарим нь намайг баян гэж боддог байж магадгүй. Одоохондоо тийм айхтар ёроолгүй сав болчихоогүй байна. Гэхдээ байгаа жаахан юмаа бусадтайгаа, хамтран зүтгэгчидэйгээ, харилцагчидтайгаа нөгөө талаас мөнгө хэрэгтэй байгаа олон нийтийн, буяны байгууллагатай, үнэхээрийн амьдрал, тэнгэр бурхан тодорхой хэмжээгээр тойроод явчихсан хүүхдүүдтэй хуваалцах юм сан гэж боддог. Яагаад гэвэл хичнээн их баялаг, мөнгө хуримтлуулаад эцсийн дүндээ энэ нүцгэн биетэйгээ л буцна. Хүүхдүүддээ харин сайхан дурсамж, мэдлэг боловсрол үлдээнэ. Ингэж ярьвал их хөгшин хүн шиг санагдаж магадгүй.
Ер нь бол үхэл, амьдралын төгсгөл хол байна гэж ажлаа хойш нь тавьж сууж болохгүй. Өдөр болгон, цаг мөч бүхэн хөдөлмөрлөж, өөртөө хөрөнгө оруулж байх ёстой. Өөртөө хөрөнгө оруулна гэдэг маань нэг гадаад хэл сурчих юмсан, нэг шинэ юм мэдчих сэн гэж хичээж байхыг хэлж байна. Энэ бол дундаршгүй баялаг юм. Би ингэж л амьдралыг хараад байгаа юм. Тэгээд эцсийн бүлэгт дээр миний хэлсэнчлэн энэ амьдралдаа юу хийж, бүтээснээ, ямар алдаа оноо бүтээснээ шүүж, дэнслэх цаг ирнэ.
-Таныг шүтлэгтэй хүн гэж ойлгохоор юм байна...
-Энд там диваажин, эрлэг номун хаан энэ тэр хамаагүй шүү. Хүн өөрөө өөрийгөө л шүүнэ. Би бурхан шашин айхтар шүтдэг хүн биш. Хоймортоо харин говийн догшин ноён хутагтын хөргийг залдаг. Энэ хүн бол Монголын ард түмний олон зуун жилийн авьяас, эрч хүч, оюун ухааны тод илрэл болж том од болон гарч ирсэн хүн. Шашны зүтгэлтэн гэдгээс нь гадна бүтээж туурвих, түүгээрээ дамжуулж ард түмнээ гэгээрүүлэх гэж хичээж байсан нь гайхалтай. Тэр сайхан дуу, шүлэг, гоо сайхныг магтан дуулсан бүтээлүүд, номын сан, зураг хөрөг бүгд гайхамшиг. Би бурхныхаа шашныг хүндэтгэдэг. Буддизм бол ерөнхийдөө амьдрах арга ухаан, философи талаасаа биднийг их сайн чиглүүлж өгдөг. Би хувьдаа тэнгэр бурхныг адилтгах дуртай. Монголчууд эртнээс мөнх тэнгэрийн хүчин дор гэж ярьсаар ирсэн ард түмэн. Тэр байгаа биз /хана руугаа заав. сурв/ тэнгэрийн хас гээд биччихсэн. Теnger гээд англиар харвал арван гэр гэсэн үг болж байгаа юм. Монголчууд аравтын системээр улсаа захирч байсан түүхтэй нь холбоотой. Нөгөө талаар гэр гэдэг зөвхөн бөөрөнхий гэр биш, их өргөн утгыг агуулж байгаа. Тэнгэр минь ивээг гэж ярьдаг. Монголчууд тэнгэрийн дор газар дээр гэж ярьдаг их том хувь тавилантай ард түмэн

-Таньтай эмэгтэйчүүдийн талаар ярилцлаа. Тэгвэл одоо эрчүүдийн тухай цухас ч гэсэн ярилцъя. Сүүлийн үед нийгэм, цаг үеэ дагаад ч тэр үү монгол эр хүний чанар муудлаа, үүнээс болж гэр бүл цаашилбал генийн аюулгүй байдлын асуудал үүсч байна гэж ярих боллоо. Монгол бүсгүйчүүд гадаад хүнтэй ихээр гэр бүл болж байгаа асуудал ч энд багтана?
-Түрүүний ярианаас та ойлгосон байх. Миний хувьд энэ асуудлыг сайтар шүүн тунгаагаад олонд саналаа хэлээд байх хэмжээний сайн жишээ биш. Мэдээж нийгэм маань маш олон шинэчлэл, өөрчлөлтийг даван туулаад жамаараа явж байна. Нэг системээс өөр систем рүү шилжих шилжилтийн үедээ аль ч нийгэм хөл алддагийн зовлон гарч ирж байгаа. 90-ээд оны тэр үед сургууль завсардах, ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг гэртээ авч үлдэх, малаа маллуулах, наймаанд авч явах зэргээр хэсэг нийтийн хөгжил, боловсролоос хоцроосон нь өнөөдрийн үр дагаврыг нөхцөлдүүлсэн гэж болно. Тэрний гай одоо гарч байна. Жендерийн асуудал гэхээр эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал юм шиг ойлгодог, үнэндээ эрчүүдийн асуудал илүү хурцаар тавигдаад байгаа юм биш үү. Сүүлийн үед харин эрэгтэй хүүхдүүдийг ч ялгаагүй сургуульд адилхан сургаж байя гэж ярьж байгаагаас үзвэл 20 жилийн дараа энэ байдал үгүй болно.
Өнөөдөр монгол "бүсгүйчүүд харийн бэр болж байгаа ч харж байхад ихэнхидээ эх орондоо эргээд л ирж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд бидний эх орон шиг сайхан орон хаана ч алга. Би өөрөө Украйнд сургууль төгссөн, ажил албаар дэлхийн олон ч улсуудаар явлаа. Эцэст нь миний ажигласан зүйл бол энэ. Гадаадынхан харийнхныг гадуурхдаг юм байна, дорд үздэг юм байна. Эх орондоо байсан бол хичнээн сайхан ажил хийх байх ёстой залуучууд харьд байхдаа хэд дахин доор ажил хийж байна. Мөнгөний төлөө тэгж яваа ч гэсэн энэ жаахан шилжилтийн хүнд үеийг давчихвал бидэнд сайхан амьдрал ирнэ гэдэгт би итгэдэг.
-Та нөхөрлөлийн талаар ямар бодолтой явдаг вэ? Эрчүүдийн нөхөрлөл үнэ цэнэтэй, өндөр босготой байдаг гэдэг...
-Олон сайхан найз нөхөд байна. Ажил хэргийн холбоотой мөн эгэл жирийн харилцаатай нөхөд байна. Ер нь нөхөрлөлд шударга байх зарчим их чухал. Нэгэнт эрчүүд тойроод суусан бол эрчүүдийн тоглоом хатуу байдаг, тэрийг дааж чаддаг байх хэрэгтэй. Харилцаандаа тууштай, чин сэтгэлээсээ ханддаг байх нь нөхөрлөлийг улам бат бэх болгож байдаг. Бие биенийхээ дээр гарах эсвэл долигноод гүйгээд байх зэрэг нь эрчүүдийн нөхөрлөлийг холдуулж, байхгүй болгодог. Би хувьдаа найз нөхдөө хувь хүмүүсийнх нь хувьд хүндэлдэг. Тэрнээс биш эрхэлж буй ажил, банкин дахь дансных нь хэмжээгээр үнэлдэггүй.
-Та ингэхэд мөрийтэй тоглоомонд аз сорьж үзсэн үү? Та хэр аз соримтгой хүн бэ?
-Би азыг их тооцоолж сорьдог хүн. Тэгж байж бизнесээс ашиг олдог. Сохор азанд итгэдэггүй. Хүнд итгэж болно, нөхөрлөж болно. Харин бизнес дээр зөвхөн миний төдийгүй миний удирдлаганд ажиллаж буй олон зуун хүний хувь заяа явж байгаа учраас эрсдлийг тооцоолж хийдэг. Мөрийтэй тоглоомд ч гэсэн тэр хандлагаараа ханддаг. Казинод орж үзээгүй. Хүсдэггүй. Надад сонирхолтой санагддаггүй. Би өөрөө эрх чөлөөгөө их нандигнадаг хүн. Хүнд заяасан, худалдаж авч болдоггүй зүйл бол хүн өөрөө, хүний эрх чөлөө. Мөрийтэй тоглоомыг өөрийгөө аваачиж хэн нэгний эрхэнд оруулж байгаа явдал гэж би үздэг. Бөмбөг эргүүлээд, тэр нь аль тоон дээр буухыг өөрөө мэдэхгүй, бусдын эрхэнд байхыг буруу зан чанар гэж боддог. Яагаад гэвэл тэр бөмбөгийг би хянаж чадахгүй.

Миний хийж байгаа аливаа үйлдэл миний хараа хяналтан дор байдаг учраас амжилтанд хүрэх боломж өндөртэй байдаг. Найзуудтайгаа хөзөр, покер тоглох боллоо гэхэд 30 мянган төгрөг тавиад дууслаа гэхэд би тоглоомоо өндөрлөдөг. Өөрөөр хэлбэл 30 мянгаар миний эрсдэл хэмжигдэж байгаа гэсэн үг. Тэрнээс улайраад, найз нөхдөө хожлоо гээд ч яах юм билээ, тэр нөхөд миний хамаг юмыг хувааж аваад яах ч юм билээ. Тэр утгаараа мөрийтэй тоглоомонд дургүй. Танихгүй 5 хүнтэй тоглолоо ч гэсэн ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй байж би яагаад тэр хүмүүсийн мөнгийг авах ёстой гэж? Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй гэдэгт би итгэдэг.
-Та хэр өөрчлөмтгий хүн бэ? Хэрвээ танд өөрчлөгдөх боломж олдвол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ?
-Маш өөрчлөмтгий. Зарим юман дээр хатуу зогсдог. Хүн буруугаа ухамсарлаж, бусдыг сонсож, хүндэлж явах нь чухал. Би зөв гэж бодоод дараа нь эргэцүүлэхэд буруу байвал түүнээс айх хэрэггүй, хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой. Зарчим, жанжин шугам гэж харин хатуу мөрдөх асуудал. Үүнийг хэлбэрэлтгүй дагах ёстой гэж боддог.

Эх сурвалж: news.mn
0 Сэтгэгдэл:
Post a Comment