2011-02-23

С.Ганбаатар: "Бизнесийн нүцгэн үнэн" лекц

Ярилцлага, ГанбаатарАнх онгоцонд суугаад явж байхад нойр хүрэхгүй их хэцүү байсан. Онгоцны дуу чимээ үнэхээр хэцүү болж өгөхгүй байсан. Хаашаа л харна нэг л тавгүй нойр хүрч өгөхгүй 2 цаг боллоо унтах гэж оролдлоо. Тэгээд за за унтахаа болъё гээд харж байсан Тэгсэн миний урд талын суудалын 3 настай жоохон хүүхэд нэг сайхан орон дээр унтаж байгаа юм шиг дугжираад унтаж байсан. Би яагаад 3 настай хүүхэд шиг унтаж амарч чадахгүй биеэ зовоогоод байгаа юм бэ гэж бодсон.
Яагаад гэвэл тэр нөхцөл байдалд онгоц гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна өөрийнхөө байнга унтдаг ор шигээ зүйлийг байнга санагалзаад байнаа гэсэн санаа.
Өнөөдрийн нөхцөл байдал өнөөдрийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өөрөө өөрчлөгдөж байна. Бид тэрнийг дагаж өөрчлөгдөх ёстой юм болов уу даа. Өөрчлөгдөхийн тулд 1990-ээд оны үед эдийн засгийн давалгаа орж ирсэн. Төмрийн наймаа, газрын наймаа бизнесийн янз бүрийн мэдлэгүүдийг биднээс шаардсан, Их бага хувьчлал ягаан тасалбар энэ олон зүйлүүдийг бид нар мэдэж байсан бол маш олон монгол эрчүүд амжилттай байх байсан. Монгол орон дараагийн түвшинд байх байсан. Хэрвээ гадаадын гудамжинд Монгол эрийн бизнес унаж явахад тэр хүн биш Монголын бизнес шатаж байнаа гэсэн санаа. Тэр утгаараа 2-р давалгаа ирж байна. 2-р давалгааны гол онцлог бол ерөөсөө 3 онцлог бий. 2-р давалгаа одоо ирж байна энэ давалгааг 1-р давалгааг амьдралд олсон эсвэл 1-р давалгаанд амжилт олоогүй 2-ийн ялгаа байхгүй.

Өнөөдөр мөнгөтэй мөнгөгүй 2 ялгаа л байна. 2-р давалгаанд бүгд ижилхэн орчихсон. 1-р давалгаанд бүгд ижилхэн л орсон шүү дээ. Бүгдэд нь ямар нэг өв уламжилсан хөрөнгө мөнгө байгаагүй. Тэгж байгаад бүгд эхэлсэн. Хэн илүү их мэдээлэлтэй хэн илүү их зөв мэдээлэлтэй байсан тэр нь хожсон. Өнөөдөр баячууд гэж ярьж байгаа тодорхой хэмжээгээр үнэнээсээ баян байгаа заримдаа баяндуу ч хүн бий. Бүгд л монголчууд. Тэгэхээр энэ олон гараанаас ижил бус байдлаар эхэлсэн хүмүүсийн хувьд 2-р давалгаа ямар онцлогтой байх вэ?. 2-р давалгааны гол онцлог: 1. Технологи .ШУ-ны янз бүрийн технологи орж ирлээ. Энэ технологи маш хүчтэйгээр монголд ард түмэнд орж байна. 2. Мэдлэг төвтэй эдийн засаг. Капитал биш мөнгө биш мэдлэг. 14 настай хүүхэд яагаад саятан болоод байгаа юм бэ?. Сая Испанид 14 настай хүүхэд саятан болсон.14хөн настай хүүхэд. Яагаад гэвэл шинэ үеийн эдийн засгийн хууль мэндэлж байна. Мөнгө биш мэдлэг. 1990-ээд оны үед хэн банкинд танилтай байна хэн арай гайгүй сэргэлэн байна хэн эхэлж Е паспорт авсан байна тэр нь тодорхой хэмжээгээр эхэлж бизнесд хөл тавьдаг, тоолдог байсан. Тэгвэл энэ хууль одоо үйлчлэхгүй. Ямар сайндаа ажилд оруулах гэхэд 1990-ээд онд танил тал хардаг байсан бол өнөөдөр чи компьютер мэдэх үү?, чи англи хэлтэй юу? чиний ажлын туршлага юу вэ? шал өөр асуулт асуудаг болсон. Хууль өөрчлөгдөж байна. Энэ утгаараа бид 2-р давалгаанд бэлдэх хэрэгтэй юм болов уу даа гэсэн санаагаар энэ лекцийн утга санаа явна. Миний ярих зүйл бол:


• Дэлхийн эдийн засагт энэ 2-р давалгааны гол онцлогуудыг ярина.

• Дараа нь байгууллага дээр тухайн байгууллагыг удирдахад юуг анхаарах ёстой вэ

• Хувь хүн. Хувь хүн ерөөсөө энэ 2-р давалгаанд өөрийгөө яаж бэлдэх ёстой вэ?. Чухам юуг анхаарах, мэдвэл зохих зүйлүүд нь юу вэ?

Менежер хүний хувьд хүн ажилд авах, хүнийг ажлаас халах гэх мэт маш олон бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бүгдээрээ илэн далангүй ярилцъя гэж хүсэж байна. Дэлхийн эдийн засгийн хувьд нэг ийм зүйл болсон. Үйлдвэрлэгчид ноёлж байсан хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? гэвэл 1990-ээд оноос өмнө үйлдвэрлэгч Panasonic, Hitachi ,sony ,Benz зэрэг нь ноён байсан хүчтэй байсан. Өнөөдрийн 2-р давалгаанд үйлдвэрлэгчид биш хэрэглэгчид ноён болж хувирсан. Тэдэнд хэрэглэгч ноён. Одоо энэ бол дахиад өөрчлөгдөж байна. Хэрэглэгч ноён биш болж эхэлсэн. Хаан. Англид очсон, Америкад очлоо хэрэглэгч бол ноён юм байна гэж мэдэрлээ. Японд очсон хэрэглэгч бол бүр хаан юм байна гэдгийг мэдэж авлаа Бүр хааны дээд хэмжээнд. Харин Монголд хэрэглэгчийг худалдан авагч л гэж боддог. Маш олон жишээгээр үүнийг хэлж болно. Манай найз Лондонгийн Их сургуулийн багш саяхан ирээд лекц уншсан. Манай нэлээд нэртэй зочид буудалд буусан. Маш олон үйлчилгээ таарахгүй байсан.

Менежер дээр нь очоод хэлсэн. Намайг усанд орж байхад байдгаараа хаалга нүдээд тэгээд яараад гарч ирээд хаалга онгойлгосон, гал түймэр гарч байна ч гэдэг юм уу эсвэл усны аюул болж байна та бушуухан буу ч гэж байгаа болов уу гэж бодоод яараад гарч ирсэн чинь хэн ч байхгүй, доошоо буугаад танайх чинь одоо 4 одтой зочид буудал байна даа арай ч дээ. Ийм алдаа хийж болохгүй шүү дээ гэхэд: Нэг бохь зажилсан охин үгүй ш дээ 3 гэж хэлсэн гэсэн. Үгүй ш дээ 3 энэ бол гайхамшигтай хариулт. Энэ бол гайхамшиг хэрэглэгч бол хэрэглэгч гэдгийг монголчууд бид ойлгодог. Зөвхөн тэр хүний 2 хоногийн 100 долларыг тэр хүн алдаж байгаа юм биш тэр хүн 2 сардаа бараг сардаа нэг удаа ирнэ. Үндсэндээ жилийн 12 сард 1200$ алдаж байна гэсэн үг. Үндсэндээ зөвхөн “Үгүй ээ 3 одтой ш дээ “гэж хэлсэнээсээ болоод жилийн 120000 $-ийн потенциалыг тэр хүн алдаж байна гэсэн санаа.

Ердөө л энэ 120 сая. Тийм амархан олдоод байх мөнгө биш шүү дээ. Тэгвэл одоо 2-р давалгааны үеийн хамгийн гол хууль бол хэрэглэгч ноён биш, хэрэглэгч хаан биш , хэрэглэгч хэрэглэгч биш хэрэглэгч бол диктатур болчихсон байна. Цаана чинь хэрэглэгч бол дарангуйлагч болчихсон байна. Одоо хэрэглэгчийн төлөө бүх юм үйлчлэх болж байна хэрэглэгч юу гэнэ тийшээ явдаг. Хэрэглэгч маш хурдтай өөрчлөгддөг.Хэрэглэгчид өөрөө маш ухаалаг болчихсон маш мэдлэгтэй болчихсон. Их сонгогч болсон, их маягтай болсон. Хэрэглэгчидийг харж бизнес явдаг болчихсон юм байна. Энэ бол 2-р давалганы хамгийн том хууль. Тэгэхлээр энэхүү эдийн засгийн тал дээр миний ганц санаа зовдог зүйл бол монгол орныхоо нэгэнт би эдийн засгийн томхон сэдвийг авч ярьж байгаагийн хувьд монгол орныхоо эхний хамгийн том алдааг ол. Мэдээж эхлээд алдаанаас эхэлье. Дараа нь оноо руугаа оръё. Алдааг бол монголчууд бид гадны хүнээр монгол орон яаж хөгжих юм бэ? монгол орны эдийн засаг ямаршуу байх ёстой вэ? гэдгийг заалгадаг.

Гадны эдийн засагчид бол тэгж хөгжих ёстой ингэх ёстой гэдгийг зааж байна. Энэ бол аймшиг. Гадаад эдийн засаг гадны эдийн засаг бол Африкийг түүхий эдийн засгийн баазаа болгосон. Тамхи Америкийн бүх тамхи магна байна уу марлборо байна уу бүх тамхиуд Африкаас түүхий эдээ авдаг. Африкт 5 доллар хандив болгож өгөхдөө бөөн реклам болгодог мөртлөө буцаагаад 100 долларыг маш чимээгүй авдаг. 100 долларын тамхийг чимээгүй авдаг. Латин Америк Бразил дэлхийн маш их мод, алт, түүхий эдийг гаргаж байна. Яагаад энэ дэлхийн хамгийн ядуу орон юм бэ энэ бол аюул. Түүхий эдээ гаргаад гадаад хүнээр эдийн засгийн бодлогоо тодорхойлуулаад амжилт олсон орныг би л хувьдаа мэдэхгүй юм байна. Бидний хамгийн санаа зовдог зүйл бол өөрсдийн дотоод хүчээр гадны хүнийг сонсоод өөрсдийн эдийн засгийн бодлогыг боловсруулах томъёолох тунхаглах цаг нь болчихсон юм болов уу гэж бодож байна. Энэ үүднээсээ эдийн засагт бидний хамгийн гол анхаарах зүйл бол мэдлэгжмээр байна.

Монгол орны хамгийн гол анхаармаар зүйл бол мэдлэгжмээр байна. Японы эдийн засгийг харъя. Яагаад японы эдийн засаг хөгжив, гайхамшигтай хуулагч ард түмэн япончууд хүүхэд байхдаа байнга хүний юмыг хуулдаг. Манай 10 жилд яадаг юм үнэн л юм чинь Болдоо гэж хүүхэд байсан манай нөгөө 10 жилд. За би хочыг нь хэлэхгүй гээ та нар бүр мэдчихнэ. Болдоо байнаа ангийн онц сурлагатныг ангийн нөгөө буланд суулгахад л үзэгнийх нь хөдөлгөөнөөр хуулдаг гэж байгаа юм.

Тэр бол гайхамшигтай онц сурагч гайхамшигтай. Шинээр нэг юм хийх гээд шинээр юм эхлэх гээд чадахгүй байвал сайтар хуулж сураа гэдэг үг байдаг. Япончууд өөрийнхөө нөхцөл байдалд дэлхийн нийтийн мэдээлэл мэдээ ямар нэгэн шинэ идей аваад гайхамшигтайгаар хувилж хуулж өөрчилж чаддаг л ард түмэн. Монголчууд тийм биш гэж үү бид хэн гэж бодож байна. Хөдөө явж байсан. Гадаадынхантай. УАЗ 469-ын дугуй хагарсан гарч ирээд за одоо яанаа гадаадын хүмүүстэй явж байдаг сүйд болно доо гэж бодсон чинь нөгөө жолооч гарч ирж дугуй руугаа нэг өшиглөснөө амандаа нэг юм оросоор хэлсэнээ за за хүүхнүүд шилэн трикогоо бушуухан тайл гэсэн. Нөгөө гадаад хүмүүс ойлгохгүй гадаа хээр ямар аймаар хүн бэ л гэж бодсон. Нөгөө хүүхнүүд гайхаад л шилэн трикогоо тайлаад өгсөн, аваад дугуйгаа бүгдийг нь нөхөж эхэлсэн шилэн трико чинь тийм бөх бат чанартай юм байна л даа. Тэгээд аймгийн төв рүү ажигч үгүй давхиад ороод ирсэн. Монголи жолооч инженер гэдгийг та нар мэднэ.

Өөрчлөлт шинэчлэлийг мэдэрдэг ард түмэн гэх үү дээ. Онцлог энэ. Түүнээс бид нэхмэл оёдолчин ард түмэн биш. Өнөөдөр нэхмэл оёмол бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлийг хангах гэж зүтгэж байгаа бол даан ч дээ ийм ухаалаг ард түмнээр оёдолын машин дээд ажиллууна гэдэг бол тийм ч таатай зүйл биш. Эдийн засгийн тал дээр гайхамшигтайгаар хуулмаар байна. Үүний төлөө бид юу хийх ёстой вэ? үүний төлөө хуучин шпос гэж ярьдаг байсан шинэ бүтээл оновчтой санал гэдгийг монголоор бүр дэлгэрүүлмээр байна, задалмаар байна бүр дараагийн шатанд гаргамаар байна. Шинэ бүтээл оновчтой санал гэдгийг нь ерөөсөө монголын ард түмэн шинийг бүтээгч ард түмэн байх ёстой санаа. Шпос ард түмэн байгаасай. миний энэ лекцний хамгийн анхны нэр бол, би шпос гэдэг нэр өгье гэж шавь нартаа хэлж байсан. Миний шавь нар энэ лекцийг гайхамшигтай гоё зохион байгуулсан.

Миний шавь нар хэлэхдээ “Аа наадах чинь социолизмын үеийн үг юм биш үү багш аа онцгүй байна шүү дээ багшаа” гэсэн. Шпос гэдэг үг чинь өнөөдрийн монгол орныг аврах үг юм байгаа юмаа , шпос гээд тавьчихмаар байна гэсэн. Бид нэлээд ярилцаад шүүгч эрхээ эдлэнэ гэдэг шиг манай ажлын групп эрхээ эдэлсэн. Өөрсдийнхөө нэрийг өгсөн сайхан нэр тавьсан “Бизнесийн нүцгэн үнэн” гэдэг сайхан нэр тэгэхэд Яагаад шпосыг яриад байна. Монголчууд бид дэлхийн шпос шиг уурхай байгаасай гэж хүсэж байна. Яагаад маш олон шинийг сэдэгчид бий. Дэлхийн зах зээл рүү бид ормоор байна, ямар нэг бүтээгдэхүүн дэр төвлөрч ормоор байна. Бид хүчээ нэгтгэмээр байна. 2 сая 600 мянган хүнтэй л дээ. Маш олон жижиг жижиг компаниуд байна. Жижиг компани гадаад зах зээл дээр хэзээ ч гардаггүй юм. Дандаа том байж гардаг. Тоёото ниссан, митцубиши, хюнда энэ 4 нийлж байж Америкийн зах зээл рүү анх гарсан. Тоёотогоо эхэлж Америкийн зах зээл дээр бий болгосон. Нөгөөдөх нь мөнгө алдаад л байсан.

Нөгөөдүүл нь тэр мөнгийг нь дандаа араас нь өгдөг байсан. Хүчээ нэгтгэж гардаг байсан. Швейцарь, Финлянд, Швед, Дани энэ жижигхэн орнуудад том оронд байдаггүй шинж чанар байдаг. Нэг үеийнхэн цэрэгт явдаг, нэг үеийнхэн их дээд сургуульд сурдаг. Нэг үеийнхэн их дээд сургууль төгсөөд, нэг үеийнхэн бизнес-д ордог. Бүгд бие биенийгээ мэддэг. Монгол оронд яагаад ийм амархан гэмт хэрэг илэрдэг болоо. Манай цагдаа нар сайн л даа. Гэхдээ энүүгээр нэг цагаан дээлтэй хүн явсан юмсан гэхэд л тэгээд гурилын хулгай бол шууд баригддаг шүү дээ. Хажуу айлын тогоонд бараг хэдэн мах байгаа гэдгийг мэдэж байгаа үед энэ чинь ойлгомжтой. Энийг сайн тал руу нь ашиглая. Атаа жөтөө рүү оруулъя гэхэд маш амархан. Жоохон ингэхэд л орчихно. Сайн тал руу нь яаж ашиглах вэ? мэдээллийг бид маш сайн хувааж хувиарлдгаараа бидний гол онцлог юм болов уу даа. Том оронд ийм юм байхгүй. Нэг захаас нь аваад нөгөө захад нь зарахад маш том ашиг унагаж болно. Тэгвэл монгол орны хувьд тийм боломж байхгүй.

Ерөөсөө бүх юмыг мэднэ. Бүх юмыг хоорондоо ярьдаг. Энэ жижиг оронд байхгүй чанар. Щвейцари яагаад Финлянд яагаад гээд би ярьж байна. Тэгэхлээр монголчууд бид нар Патентын хууль патентын тал дээр маш өгөөжтэй алхамууд хийх болов уу? Миний дараагийн үйл ажиллагаа дараагийн хийх гэж байгаа зүйл маань патентын тал руу нэлээн орох болов уу гэж бодож байна. Миний аав би нэг гунигтай жишээ хэлье л дээ. Миний аав зайлуул Шпос Сайнхүү гэж зарим нь нэрлэдэг байсан янз бүрээр л хэлдэг байсан. Дээх нь үед юм бодож сэтгэж хийдэг инженер хүн байсан. Аавыг маань шүүх дээр мөнгөнд дуртай гээд хэн нэгэн матаад шүүх дээр очиж дуудагдаж донго авч байсан, арай гэж мултарч байсан.

Өнөөдөр хааяа архи уучихаад З.Түмэнжаргал гуайн нэг дуу байдаг даа “ Мөнгө “ гээд орилдог ш дээ шороон түмэн мөнгө гээд орилдог ш дээ сайхан хандвал гүйгээд ирдэг мөнгө гэсэн утгатай. Энэ дууг хамаг чанга дээр нь тавьчихаад шүүхэд өгсөн хүнийхээ нэрийг дуудаад тэрэнд л нэг сонсгомоор дуу байна даа гэж хэлдэг. Бид тийм л системээс орж ирсэн үнэн . Гэхдээ патентын хууль яагаад гэвэл Миний аав маш олон патент хийгээд алдаж байсан, монголчууд та нарч гэсэн маш олон патент алдаж байсан л байх. Энэ бидний эдийн засагт маш хортой. Би та нарт нэг сонин юм хэлье дээ их гоё санаа хэлье дээ. Миний аав юу сэтгэсэн бэ? гэхээр би нэг санааг нь хэлье дээ. Энэ машин байлаа гэж бодъё. Машины тоос яаж босдог вэ? гэдгийг гаргаж ирсэн.

Маш энгийн мөртлөө агуу зүйл машин яагаад тоос босгодог юм бэ, маш олон хүн энэ дотор байгаа хүмүүсийн 90%нь дугуйны самардалтаар босдог гэж бодож байгаа байх. үгүй ээ.. Энэ бол 0.5%-ийг нь л эзэлнэ. Самардалт бол дөнгөж машин хөдөлж эхлэхэд л тоос хөдөлж чулуу шидэгддэг болохоос тоос босдоггүй, дараад нь нэлээн удаан явсаны дараа тоос босдог яагаад ерөөсөө машин ингэж байж байгаад огцом хурдтай хөдлөхөд орон зайд нь вакум үүсэж байна. Вакум орон зай энэ вакум хоосон агаар доороосоо дээрээсээ тал талаасаа агаарыг татан шороотой агаарыг дээш нь татаж байнаа гэсэн санаа.

Энийг нээсэн Монголын түүхэнд бичигдээстэй. Шагж гуай байна. Маш энгийн зүйлийг нээлээ шүү дээ. Хүн яахаараа халуун байдаг вэ энэ зан бидэнд бий л дээ энэ гар хүрэхээр халуун байгаа яагаад бидний идсэн хоол унд Шагж гуайн тэр ярьж байгаа нарийн бүдүүн гэдсэнд ороод ялзраад өмхийрөөд ногоороод муухай үнэртэй болоод биологийн процесс явагдахаар зэрэг халж байна, өвс хүртэл халахаараа шатдаг шүү дээ түүн шиг халж байна энэ халуунд биднийг халуун байлгаж байгаа шүү хоол тэжээлийн ялзрал бидний нээсэн. Энэ сайхан нээлтүүдийг бизнес болгож дэлхийн зах зээл рүү гаргахгүй байгаа нь харамсалтай. Монголын эдийн засаг яагаад хөгжихгүй байгаа вэ гэвэл ердөө л энэ. Бидний энэ толгойг оёдлын машин шиг битгий ашиглаасай, бидний толгой энэ гавал гайхамшигтайгаар Чингисийн хөх цэрэг гэдгээр нь ашиглаасай гэж хүсэж байна. Хаана ч явсан Монгол хүмүүсийг гайхдаг. Танайх удахгүй хөгжинөө гэж хэлдэг. Харин Монголдоо энэ үзэл бодол тийм ч их тархаагүй байдаг нь харамсалтай.

Би түрүүний жишээг хэлье Миний аав тухайн үедээ шинэ бүтээл оновчтой саналын гэдэг хороо байсан. Тэр хороонд бүтээлээ өгчихөөд энэ чинь шинэ бүтээл болохгүй юм байнаа гээд шидчихсэн. 2 жилийн дараа тэр хүний хүүхэд нь шинжлэх ухаан амьдрал материал дээр миний аавын материал дээр жоохон үг үсгийг нь өөрчлөөд гаргаж байсаныг нь би харж байна. Бид жоохон зүйл дээр өнөөдрийг хүртэл гацаад бие биенийгээ тушаад яваад байгаа болов уу гэж боддог. Олон улсын жишээн дээр ярихад хэдэн жишээ хэлье. Япончууд атаа жөтөөтэй юу атаа жөтөөтэй, өрсөлдөөний тактик байдаг уу байдаг.

Тэгэхдээ биднээс арай өөр нэг л зүйл бий. Онигоо ч юмуу даа бараг үнэний талтай онигоо байдаг. Япон Америк 2 хүн Сафари Африкийн ширэнгэн цөлд явж байгаад гэнэт арслантай таарчихсан. Харангуутаа 2уулаа зугатаяа гээд гүйсэн. Америк нь хар хурдаараа гүйсэн, Япон нь гүйх гэснээ гэнэтхэн болиод рузелькаа ухаад эхэлсэн гэтэл Америк нь чи юу ухаад байгаа юм бэ цаанаас чинь арслан хурдлаачээ гүйе явъя гэсэн. Тэгсэн өөдөөс нь за за одоохон одоохон гэснээ хадаастай уралдааны гутал тэр шифи гаргаж ирээд өмссөн. Гэтэл “ Чи юу хийгээд байгаа юм бэ гэхэд: Би арслангаас хурдан гүйх нь гол биш ганцхан чиний өмнө гарах нь чухал гэж хэлсэн. Би япон хүмүүсийг муулах гээгүй шүү. Хамгийн гол нь япон хүмүүс хоорондоо уралдадгүй дэлхийн зах зээл дээр тэд өрсөлдөж байнаа гэдгийг л энэ жишээнээс харж байна.

Тэгэхлээр эзэн богд Чингис хааны маань хийсэн ганцхан зүйл энэ байна шүү дээ Найман аймаг байна уу янз бүрийн олон аймаг байна Тоорил хааны маш олон аймаг байна хоорондоо л алалдаад байсан. Тэгсэн гарч ирээд за бүгдээрээ болъё цаана чинь Алтан улс байна хөөрхөн хөөрхөн охидуудтай байна дүүрэн дүүрэн алт мөнгө байна, Бас адуу бэлчих бэлчээртэй юм байна тийшээ явъя гэсэн. Ингээд бүгд нэгдэж явсан. Ердөө л энэ. Гадаад зах зээл рүү нэг цэг дээр хүчээ төвлөрүүлж гарах л монголчууд бидний өсөж дэвжих ганц шалгуур болов уу гэж бодож байна. Хоорондоо ямар нэг байдлаар маргах биш хэн нэгэнд арай ахиухан хандчих юм бол надад бага ногдох нээ гэж бодох биш ерөөсөө л хүчээ нэгтгэн гадны аягатай хоолноос оруулж ирэх л асуудал.

Энэ бол Монгол орны эдийн засгийн бодлого нь байгаасай. Ерөөс гаднаас ямар нэгэн бүтээгдэхүүн орж ирээсэй. Гайхаж байж магадгүй л дээ. Та нар хар даа ноос, ноолуур, аялал жуулчлал, бүгд байсан шүү дээ. Гэтэл Говь гэдэг компанийг 1981 онд миний сонссоноор япончууд дайныхаа төлбөртөө барьсан юм гэнэ лээ. Хэрвээ тийм биш байгаад сайхан сэтгэлт ард түмэн бидэнд өгсөн бол би бас тэгэж гомдоомооргүй байна. Ямар ч байсан жил болгон монголын сан хөмрөгт 100 сая доллар оруулж ирдэг тийм механизмыг бүрдүүлж өгсөн. Энэ бол зүгээр л нормаль юм шиг болчихсон байна. Одоо дараагийн говь дараагийн тэр бүтээгдэхүүнийг л бид хайж байна. Юу байж болох вэ? За би тэгвэл түрүүний ярьсан зүйлээ сая ярьсан зүйлтэйгээ уялдуулъя. Дэлхий нийтэд үйлдвэрлэгч гол биш болчихсон. Хэрэглэгч нь гол болчихсон. Хэрэглэгч гол болонгуут дэлхийн эдийн засагт 2-р давалгаан дээр хамгийн гол өөрчлөлт нь юу болсон гэхээр үйлдвэрлэж байсан хүмүүс нь их хүчтэй баян биш болоод дунд нь авч зардаг хүмүүс нь их чухал болчихсон , Макс спен ., Теско …….Морт гээд дэлхийн хамгийн том компани байна.

Бейл Гейтсийн Майкро софтын 2-т явдаг компани 1999 онд маш хүчтэй дампуурал юмуу хийн бөмбөлөг хагарсан ингээд жоохон хагармар аядсан Америк түүнийг засчихсан. Ингэж хагархад Воль Морт шууд нэвт гараад ирсэн. Яагаад гэвэл хатуу бизнес унадаггүй бизнес яагаад гэвэл юмыг аваад зардаг. Монгол оронд ч гэсэн хар даа хамгийн том хүчтэй бизнесменүүд ирээдүйдээ юу болох вэ үнэн үнэн энэ хэдэн супермаркетууд л болно шүү дээ .Үнэн үнэн нарантуул яах вэ хүчтэй байгаа гэхдээ супермаркетуудад хүчээ алдах нь үнэн гэхдээ лекцэндээ эн 2-р шатандаа энэ супермаркетуудтай яаж зэрэгцэж хажуугар нь гарч ирэх вэ гэдгээ ярилцана.Үйлдвэрлэгч гол биш болчихсон түгээгч дистребютер супермаркетууд өнөөдөр маш хүчтэй болчихсон худалдан авагчдынхаа сэтгэл зүйтэй хамгийн ойрхон ажилладаг учраас ерөөсөө энэ ундааг үйлдвэрээс нь гаргаж ирээд авч байна хүмүүст өгч байна сайн л даа хэрвээ би ямар нэгэн байдлаар энэ үйлдвэртэй жоохон таарамжгүй байх юм бол үнийн тал дээр тохирохгүй байвал энэ үйлдвэрлэгч өөрийнхөө шууд брэндийг гаргаад ирнэ .хямдхан илүү бүр чанартай ч байх магадлалтай.Худалдааны зангилаа гэж их чухал болчихсон. UB palace-ийг дэлхий гээд бодоход өнөөдөр том том дистребютерүүд хүчтэй болж эхэлж байна. Поль Морт, Коморто, Чафароос тэгэхлээр Монголчууд бидэнд маш том боломж орж ирж байна

Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл рүү орох , за яахав интернет гэдэг торгон зам байна л даа гэхдээ нөгөө дистребютер худалдаалагчид чинь , түгээгчид чинь ундаа зарах уу Монголын ундаа зарах уу пад байхгүй. Тийм учраас бидэнд дэлхийн зах зээл рүү гарах сэжүүр гарч эхэлж байна. Энийг Монголтой яаж холбох вэ Ямар ч оронд хөгжингүй Америк Англи Голланд байна уу Европын ихэнх орнуудад гуравдагч орны бүтээгдэхүүнийг дэмжих төв гэж байгаа шүү. Бид бол гуравдагч орон харьцангуй ядуу орон, хөл дээр нь босгохыг хүсэж байгаа орон энэ орон тухайн зах зээл рүү нэвтрэхэд маш олон хөнгөлөлтүүд байдаг. Тэр хөнгөлөлтүүд дотор энэ дистребютерүүдтэй холбох найзлуулах тэр хөнгөлөлтэй хандах олон зүйлүүд байгаа.

Үзэсгэлэнд бидэнд хөнгөлөлттэй талбай өгдөг яг тийм зүйлүүд байгаа. Миний дараагийн ажил энийг Монголын бизнестэй холбох үүрэг болов уу гэж бодож байна. Та бүхэнд энэ мэдээллийг өгөх нь бид цөмөөрөө хамтарч ажиллана шүү би та нарт тусална та нар надад тусална энэ бол Монголын бизнес гадагшаа гарах л арга зам хайгаад байна. Нэгэнт гадагшаа гарч байгаа тохиолдолд атаа жөтөө бидэнд автоматаараа багасна. Ийм ундааны захиалга авлаа. Жилийн 10саяын ийм ундааны захиалга авчихлаа. Би жилдээ 5 саяыг хийдэг. Ганбаатараа чи миний энэ чанарыг энэ имижийг өөрчлөхгүйгээр 5 сая ундаа хийгээд өгч чадах уу хөгшин найз нь дундаас нь 10%-ийн ашгийг авъя тэгээд хоёулаа хамтаръя. Одоо бид хамтарч эхэлж байна. Гадаад зах зээл гэдэг бол хөлгүй далай шанаганыхаа хэмжээгээр бид хутгаж авна. Тэгэхгүй дотроо биш монголын бизнесийг та нар хар л даа. Гаднаас ил далд хэлбэрээр баахан спирт оруулж ирж ард түмэндээ шахдаг, жоохон ноолуураа гаргаж гадагшаа өгдөг , алттай зэстэй жоохон шороогоо гаргадаг, Бензин орж ирдэг, супермаркетуудаа ажиллуулдаг. Гадны бүтээгдэхүүн Монголын гэх юу байна хэдэн түүхий эд л байна шүү дээ ингэж болохгүй ээ гадагшаа гаргая гадны зах зээлийг эзэлье нэгээс хоёр бүтээгдэхүүн дээр бид олон бүтээгдэхүүн дээр чадахгүй яагаад гэвэл бид цөөхүүлээ бүр ийм цөөхөн хүн бид ч биш маш олон ард түмнүүд цөөхөн мөртлөө хүчтэй байдаг. Бүр Израйль байна. Сая би Израйльд очсон. Ямар ч алмазны уурхай байхгүй мөртлөө тэнд дэлхийн алмазны 70-80%-ийг тэд нар хянаж байна. Яагаад гэвэл тэд менежменттэй бүх тэр сувгийг атгачихсан байна. Өнөөдөр хэн бүтээгдэхүүн гаргаж хэн уурхай гаргаж байгаа нь биш хэн тэрийг боловсруулж менежерийг нь хийж маркетинг нь хийж байна тэр өнөөдөр их ашигтай ажилладаг болчихсон юм.Тэгвэл дэлхий нийтийн эдийн засагт Монголчууд яаж оролцох вэ гэдэг дээр нэлээд ойлголтуудтай болж эхэллээ .

Ямар ч байсан технологийг ашиглах нь байна. Технологийг ашигланаа технологийн бүтээгдэхүүнийг оруулж ирнэ ингээд эхний яриа эдийн засгийнхаа яриаг түр зогсоохоос өмнө би нэг л зүйл хэлье. Монголын эдийн засгийг ерөнхийд нь харах юм бол одоо би саяны ярьсан зүйлүүдээ дүгнээд хэлэх юм бол “Бүх юм сайхан, бүх юм болж байна ,гэхдээ зарим маань нэг л буруу тийшээ яваад байх юм. Зарим маань нэг л буруу зүглээд байна даа энэ үгтэй ерөөсөө адилхан харагдаж байна. “Та нар Титаник киног харсан биз дээ Хийл тоглоод байгаа шүү дээ хийлээр хачин гоё тоглоод титаник усан онгоц чит пат гэж дугараад л нурж байдаг. Удирдаач нь бүх юм зүгээр болноо гээд л цааш нь тоглуулаад байдаг . Энэн шиг ерөнхий бидний цаад бидний хаашаа явах нь тодорхойгүй байхад бид аль уул руу авирах нь тодорхойгүй байхад биднүүс хурдан авирлаа сайн авирлаа гээд буруу уул руугаа авираад байвал ямар харамсалтай вэ тэрэн шиг би юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл өнөөдрийн бидний хийж байгаа өнөөдрийн бидний тодорхой үр дүнд хүрээд ч байгаа юм шиг яваад байгаа арга замд өөрчлөлт оруулъя. Давтан давтан юмыг дахиад л давтаад шинэлэг бусаар давтаад байхад бүх юм сайжирна гэхдээ огт өөр өнцгөөс харж хийвэл амжилттай болох магадлалтай.

Намайг 10-н жилд байхад хөнгөн атлетикаар хичээллэж байхад хүмүүс ийм хөмрөх байдлаар харайдаг байсан. Хөмрөлтөөр бууж ирээд хөмөрдөг байсан. Оросууд үүнд бол ноён 2м хэдэн см билээдээ дээд рекордыг эвдчихсэн дэлхийд тэрийг эвдэж чадахгүй байсан.
Гэтэл Фосфори гэдэг нэртэй Америк оюутан нуруугаараа үсэрч харайх аргыг нээж олсон.Заавал урдуураа харайх хэрэг байна уу нуруугаараа хотойж харайхад арай өөр өндөр үзүүлэлт гарах юм биш байгаа даа гэж бодоод харайсан. Дараа нь Фосфори гэдэг харайлтын шинэ техник бий болсон , дараа нь Фосфори олимпийн аварга болсон. Монголчууд олимпийн аварга болох хэрэгтэй. Яаж вэ өөрөөр сэтгэе энэ толгойг л бид ажиллуулах хэрэгтэй. За одоо пүүс компаниуд руугаа оръё.

Пүүс компаниуд юуг анхаарах ёстой вэ? 2-р Давалгаан дээр юуг анхаарах ёстой вэ? Пүүс компаниуд 1 номерт би хаана байгаа вэ гэдгээ зөв тодорхойлох, 2 номерт би хаана очих гээд байгаа вэ гэдгээ зөв мөрөөдөж сэтгэж бүр өнгөт киногоор зүүдэлж харах хэрэгтэй. Зүүд яагаад зөнтэй байдаг вэ? Зүүд яагаад биелэлээ олдог юм бэ ? Яагаад гэвэл чи тэр дүр зургийг зүүдэндээ маш сайн харсан. Энэ ч дээ худлаа даа болъё доо гэж та нар тэр зүүдийг унтраагаагүйд л тэр зүүд биелдэг шүү. Та нар өөрийнхөө компанийг маш хүчтэй байлгая 5, 10 жилийн дараа ямаршуу байдалтай байх вэ гэдгээ зүүдэлж бод , тэгвэл та нарын зүүд биелэнэ.
Зүүд зөнтэй шүү та нар юу зүүдэлнэ вэ тэр чинь л биелэнэ шүү. Та нар бодоод үз дээ энэ номыг мартахгүй аваад явах хэрэгтэй байна энэ номыг мартахгүй л аваад явдаг юм шүү энэ номыг мартахгүй л авч явна даа гээд мартах мартах гэсээр байгаад л мартаад гараад явдаг шүү дээ. Дандаа мартах гэдэг үгийг ярьж байгаа учир мартах гэдэг команд өгч байна .

Дорж гуайтайгаа уулзах юмсан ,Миний муу ах хаана яваа болдоо гэж байтал зах дээр халз таарчихна шүү дээ Хүүхээ Ганбаа сайна уу? Хаана явж байна даа чи? Өөрөөр хэлбэл би юу бодно түүнийг даллан дууддаг. Миний ярих дуртай байнга ярьдаг жишээ байдаг. 13-р билетийг л уншаагүй арайч дээ 13 ирээд байх даа яадаг юм бэ Ороод сугаллаа 13 авлаа .Энэ үнэхээр ийм байдал бий болдог.

Би бүр нэг сонин юм хэлье. Манай дүү нар усанд ингээд ороод нөгөөдөх нь цахилгаанар халдаг ус байсан усанд орохоор л ус нь хүйтэрчихдэг халуун хүйтний тохироо нь алдагдаад хүйтэрчихдэг. За за болъё болъё гээд гарчихаад үзэхээр зөв зүгээр байдаг гэнэ. Тэгэхээр зэрэг одоо гарлаа шүү гэхээр нөгөөх нь халдаг гэнэ. Тэгээд ороод л жоохон хүйтрэх гэхээр нь зэрэг гарлаа шүү. Би ид шид яриагүй. Энэ үнэхээр амьдралд байдаг. Та нар юу бодно тэрийг дандаа дуудаж байдаг. Оюун ухааны хүч гэдэг гайхамшигтай би хаана очих гээд байгаа юм бэ миний эх орон ямаршуу болох гээд байна вэ?

Би бол нүдэндээ харж байна. 2008, 2012 онд Монгол орон үнэхээр өснөө, үнэхээр хөгжинө. Хамгийн анхны үзүүлэлтийг нь би хэлье. Монголчууд бид өсөж дэвжихийн тулд өнөөдөр энд ирсэн. Нэг нь нөгөөгөө сонсож байна. Ганбаатарыг ухаантай гэж бодоогүй хамгийн гол нь бидний Ганбаатар маш олон ном уншиж бидний төлөө маш олон орон улсуудаар явж судалгаа хийж судалгаагаа ард түмэндээ тайлагнах гэж байна

Бичсэн: Золбадрал

0 Сэтгэгдэл:

Post a Comment