2010-12-15

Ерєнхийлєгчийн зєвлєх Ц.Оюунгэрэл: Би анхны нєхєр шигээ л хvнтэй суух романтик хvсэлтэй байсан

Ц.Оюунгэрэл
“Хvмvvсийн хоймор” булангийн энэ дугаарын зочноор Ерєнхийлєгчийн зєвлєх Ц.Оюунгэрэл уригдлаа. Тэрээр хvний эрх, иргэдийн оролцооны асуудлыг хариуцан ажилладаг. Мєн 2008 оны сонгуулиар Хєвсгєл аймагт єрсєлдєєд ялагдал хvлээсэн юм. Тэрээр “ялагдлын гол шалтгаан” болсон гадаад нєхрийнхєє тухай болоод vзэл бодол, амьдралынхаа тухай илэн далангvй хуваалцсан юм.

-Таныг нийгмийн зvтгэлтэн гэж товчхон дvгнэх хvмvvс их байдаг. Єдий хvртэл хийсэн ажлаа нэгтгэн хэлбэл сонирхолтой зvйл гарах байх?
-Би саяхан энэ тухай бодож байлаа. Ажил мэргэжлээ яаж сонгодог, ажилдаа ороод хэрхэн ажиллах вэ гэх мэт асуудлыг хєндсєн “Ажил мэргэжлээ хэрхэн сонгох вэ” гэдэг лекцээ залууст зориулж уншдаг байлаа. Энэ талын мэдлэг єнєєдрийн залууст дутмаг, ажил амьдралдаа яаж зєв сонголт хийхээ сайн мэддэггvй. Энэ бvхнийг нэгтгэж би “Ажил мэргэжлийн лавлах толь” гэж ном бичээд хэвлэлтэнд оруулахаар бэлэн болгоод байна. Би 21 жил ажиллахдаа 24-25 янзын ажил хийж vзсэн. Улстєрийн чиглэлийн 7-8 ажлаа тооцолгvйгээр 15 тєрлийн асуудлын тухай нэг шинэ ном бичиж болохоор байна. Ажлын гараагаа туслах нягтлах бодогчоор эхэлж байлаа. Зvгээр л тооны машинд тоо цохиод суудаг байсан. Би єнєєдрийг хvртэл хийж байсан ажлуудаа “яаж хvнд хэрэгтэй байлгах вэ” гэдэгт гол анхаарлаа хандуулж байлаа. Цалинтай цалингvй, байнгын тvр гээд ажлууд маань янз бvр байсан.
-Хорь гаруй ажил эрхлэхэд мэргэжил, мэдлэг дутах, туршлагагvйтэх зvйл тохиолдоно биз?
-Бvх ажил єєрийн гэсэн онцлогтой байлгvй яахав. Хvн болгон л єєр замаар асуудлаа шийдэх байх. Миний хувьд хvнээс асууж сурч, шинэ юм олж мэдэх замаар асуудлын ард гардаг байсан. Єнєєдєр ч гэсэн би суралцсаар л байгаа. Олон ажил хийх тусам олон зvйлд суралцах хэрэг гардаг. Суралцахаа зогсоовол л бидний карьер дуусдаг.

-Улстєр рvv яагаад орох болов?

-Хvний зєвлєгєєгєєр, мєн єєрийн хvслээр орсон. Улстєрд бидний эргэн тойрны олон асуудлыг шийдэх тvлхvvр байдаг. Бид єєрсдєє гадны оролцоогvйгээр улс орныхоо асуудлыг шийддэг байхын тулд залуусаа улстєрд татан оруулахаас єєр зам байхгvй. Улстєрд орсон залуус нэг номерын хvн байна уу, арав дахь, зуу дахь хvн нь болох уу гэдэг нь хамаагvй. Гол нь монгол хvн Монгол улсынхаа тулгамдсан асуудлыг єєрийн ухаанаар шийддэг байх нь чухал байдаг. Vндэсний боловсон хvчин гэдэг хаанаас ч экспортолж болдоггvй ганцхан баялаг. Намын харъяалал хамаагvй улстєрийн кадрууд, дотоодын улстєрийн боловсрол маань бидний хаанаас ч ямар ч мєнгєєр олж авч чадахгvй зvйл.

-Улстєрч эмэгтэй гэхээр УИХ-ын гишvvн Д.Арвин, гишvvн асан Б.Мєнхтуяа гэх мэтээр цєєхєн хvнийг бид нэрлэдэг. Таны хувьд тэднээс ялгарах онцлог нь юу вэ?
-Улстєрч болгоны хамгийн ихээр санаа зовнидог асуудлаар ялгаа нь харагддаг. Тэр хvн гишvvн байна уу, зєвлєх байна уу, туслах байна уу хамаагvй. Голчлон анхаардаг, санаа тавьдаг асуудал нь л тухайн улстєрчийг бусдаас ялгадаг. Д.Арвин, Б.Мєнхтуяа гишvvн нар эмэгтэйчvvдийн улстєр дэх оролцоонд, орон нутгийнхаа хєгжлийн асуудалд санаа тавьдаг байж болно. Миний байнга санаа зовниж явдаг асуудал бол хvний эрх байдаг.

Бусад улстєрчєєс ялгарах миний єнгє бол “хvний эрх” гэж хэлж болно. -Танд тєвєгтэй хэцvv санагдах vе байдаг уу?
-Vгvй. Би єєрєє олон хvvхэдтэй айлд тєрж єссєн хvн. Манай аав ээж хоёр маш их зочин гийчинд дарагддаг хvмvvс байсан. Хvvхдvvдээ газраар зулаад л, зочдоо орон дээрээ унтуулдаг байлаа. Бид єєрсдєє зочиндоо хоол цай хийж, хот хєдєєний хvмvvсийн хувцас хунарыг угааж єссєн хvvхдvvд байхгvй юу. Гэр бvлийн уламжлал гэж нэг юм байна шvv дээ. Олон хvн бужигнаж байж л манайх єєрийнхєєрєє байдаг. Хоёулхнаа vлдчихээр “Хvvш энэ чинь юу билээ, єєр хvн байхгvй юм уу” гэж их гайхдаг.

-Та гэрээ юугаар чимэхсэн гэж боддог вэ. Гэрийн чинь цуглуулга агуулсан нандин хэсэг нь юу байдаг вэ?
-Манайх олон хvн бужигнадаг айл болохоор хагарч няцрах, нvд хужирлах чамин эдлэл бараг байхгvй ээ. Vvдэндээ банз тавиад гутлын тавиур хийчихсэн байх жишээтэй. Тавилгаа ч гэсэн бид хямд борог талыг нь бодож авдаг. Олон хvн маань хvvхдvvдтэйгээ ирдэг болохоор аль болохоор аваад шидэхэд ч эвдрэхгvй, эвдэрсэн ч харамсахааргvй зvйлээр гэрээ дvvргэдэг. Хааяа нэг хаалга сав эвдэрвэл хадаад vдээд тогтоочихно биз гэсэн vзэлтэй л байдаг. Жефф бид хоёр очсон газар орныхоо онцлогийг шингээсэн гар урлал цуглуулдаг. Саяхан Тайландын гvнж ирэхэд Хєвсгєлд хамт явж байгаад цааны эврээр хийсэн цаа бугын дvрс бvхий дурсгалын зvйлс авсан. Иймэрхvv цуглуулга байдаг ч тэр маань хvн хvрэхийн аргагvй нандин зvйл биш.

-Та хоёрын дунд шашны зєрчил хэр гарах уу. Таныг буддист байхаар дургvйцдэг vv?
-Vгvй. Жефф ямар ч шашингvй хvн. 1960-аад онд шашингvйн vзлээрээ алдартай болсон Берклейн их сургуулийг тєгссєн. Тэр их сургуулийн оюутнууд ямар ч шашингvй, хvний эрхийг хамгаалдгаараа алдартай байдаг. Гэхдээ намайг буддын бурхнаа залаад, хааяа нэг буддын философио ярихад хvндэтгэж vздэг.

-Ойрын vед хvvхэдтэй болох тєлєвлєгєє бий юу?
-Жефф єєрийн хоёр хvvхэдтэй, би єєрийн хоёр хvvхэдтэй болохоор заавал дундын хvvхэдтэй байх албагvй л дээ. Энэ асуудлыг бурхан л мэдэг гээд зєнгєєр нь орхисон.
-Таны амьдралын талаар хов шив ярьдаг хvмvvст хандаж юу хэлмээр байна?
Хvмvvс хэнтэй учирч, сонголтоо яаж хийх нь ээдрээтэй хувь заяа байдаг учраас бие биенийхээ сонголтод хvндэтгэлтэй хандаасай гэж хvсдэг. Ажил амьдрал хоёрыг салгаж сурах хэрэгтэй. Би євдсєн бол эмчид ханддаг. Харин тэр эмчийн нєхєртэй эсэх, хувийн амьдрал нь ямар байх нь надад хамаагvй. Намайг эдгэрvvлэх ажлаа л сайн хийх нь чухал шvv дээ. Тvvн шиг улстєрчийн хувийн амьдралыг биш, тэр хvний юу хийж чаддагийг нь чухалчлан хардаг байгаасай гэж хvсдэг. Хийж чадах ажил, мэдлэг, туршлагыг нь харж сонголтоо хийвэл улс тєрчдєєр маш их ажил хийлгэж болохоор байгаа юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment