Showing posts with label Нэвтрүүлэгч. Show all posts
Showing posts with label Нэвтрүүлэгч. Show all posts

2012-04-02

Ч.Ичинхорлоо: Өглөө дуртай ажилдаа гэрээсээ аз жаргалтай гарч, үдэш хайртай гэр бүл рүүгээ яаран очихоос илүү жаргал үгүй

Эфирт өмсөх цагаан хүрмээ барьсаар мэнд чилсэн энэ бүсгүйн хоолойг сонсоход өөрийн эрхгүй цэнхэр дэлгэцийн өмнө суугаа юм шиг сэтгэгдэл төрснийг нуух юун.

Та долоо хоногт хэдэн удаа мэдээ уншдаг вэ?
Хоёроос гурван удаа. Урьд нь илүү ачаалалтай ажилладаг байсан. Одоо бол гайгүй ээ. Нэвтрүүлэгч цөөн байвал долоо хоногтоо эфирт тав, зургаан удаа ч гарах тохиолдол бай даг.

Мэдээ хөтлөхөөс гадна кинонд дуу оруулах уу?
Одоо бол больсон.

Гэхдээ та их л завгүй байх юм. Гадуур олон үйл ажиллагаанд уригдах юм уу?
Ажил ихтэй шүү.

Жүжигчний мэргэжлээсээ яагаад нэвт рүүлэгч рүү “урвачихав” аа?
Нэвтрүүлэгч болох хүнд хэрэгтэй суурь мэдлэгийг кино драмын ангид заадаг. Төгсөх дамжаанд байхад тайзны ярианы багш маань “Монгол телеви зэд нэвтрүүлэгч шалгаруулж авч байна. Та нар очоод шалгуул” гээд манай ангийн Чимгээ, Отгонбат бид гурвыг явуулсан. Багшийнхаа зөвлөсний дагуу ирж шалгалт өгсөн. Нэлээд олон шаттай шал галт өгч байсан санагдана. Эхний шатны шал гаруулалт нэгд үгээр сард эхэлсэн. Сарын зайтай гурван шатны шалгалт өгч тэнцэж байсан.