2012-09-08

Л.Цогзолмаа: Хайртай байсан хvн бvртэйгээ гэр бvл болж чадахгvй шvv дээ. Эмэгтэй хvн бvрт сэтгэлд нь vлдсэн хайр сэтгэл гэж байдаг байх.

Монголын соёл урлагийн ертєнцєд хvндтэй гавьяа байгуулсан тєрийн шагналт, ардын жvжигчин Л.Цогзолмаа гуайн ярилцлагыг хvргэж байна.
 
Б.Л: Та бид хоёр нэг аймгийн хvн. Таныг Манзуширийн хийд рvv морин тэргэнд суучихсан хєєрхєн охин явдаг байсан гэж настайчуул дурсах дуртай. Ер нь, та хэр бурханлиг хvн бэ. Танд бурхан ойрхон байдаг уу?
-Мэдээж. Би л бурханд ойрхон байж таарна. Бурханд итгэдэг, байдаг гэж боддог.

Хєт Б.Л-Тэгвэл та уулга алдахдаа юу гэж хэлдэг вэ?
-Ээ бурхан минь гэдэг байх аа.

Хєт П.А- Нэг vеийг чимж байсан таны талаар хvмvvс илvv олон зvйл мэдэхийг хvсч байгаа болов уу. “Цогт тайж”-ийн тэр сайхан гvнжийн дvрийг хэрхэн бvтээх болов. Энэ талаар эргээд дурсахгvй юу?
-Уг нь, энэ дvрд Рэнцэнноров тоглох ёстой байсан юм. Хvvхэд нь хагалгаанд орсон болохоор надад аз тохиосон хэрэг л дээ. Тэр vед би чинь хєгжимчин байлаа. Дєнгєж театрт орж ирээд байсан vе. Кино гэдэг сайхан юм аа. Хvний залуу нас мөнхөрдөг. Залуу нас єєрєє их сайхан. Харамсалтай нь, хурдан єнгєрєх юм даа.

Хєт Б.Л-Залуу насанд хvн бvрийн нvдэнд єртсєн хєєрхєн, сайхан хvvхэн байх хэцvv юу?
-Мэдэхгvй ээ. Залуу байхдаа хvн бvр л хvний сонирхлын тєвд байдаг шvv дээ. Бидний vед захидал их бичдэг байж билээ. Олон ч захидал авсан даа. Мэдээж одоо бол байхгvй л дээ.

Хєт Б.Л -Таны vеийнхэн дотроос Ичинхорлоо гуайн хувь заяаг их гайхаж явдаг. “Гоолингоо” дууг сонсох бvртээ л энэ гунигтай хувь заяаны тухай боддог юм?
-Ичинхорлоо, Ядамсvрэн гуай гайхалтай хос байсан. Ичинхорлоо гуай жаахан халчихаараа л Ядамсvрэн гуайн Манжуур руу явж хэлэлцээр хийх vедээ станц бvр дээрээс бичдэг байсан ил захидлуудыг нь харуулаад л уйлдаг байж билээ. Тэгээд уйлахдаа шанзаа дараад л дуулна. Тэр хоёрын Дарханд уулзан тэврэлдэж авахуулсан зураг байдаг юм. Дєнгєж Манжуураас ирээд хил дээр уулзаж байгаа vеийнх нь. Ядамсvрэнг хил дээрээс бариад явчихсан юм аа. Хамгийн сvvлд хэлсэн vг нь “Чи харьж бай. Санаа зоволтгvй” гэсэн байгаа юм. Буцаж ирээгvй л дээ. Тэр vед чинь Дэнсмаа гуайн нєхєр хvртэл хэлмэгдэж байлаа. Дэнсмаа гуайг Засгийн газраас єршєєл гуйж шатнаас нь биеэрээ єнхрөөд уначихсан.

Хєт Б.Л-Монгол аялгуу монгол хvн бvрийн цус маханд шингэсэн байдаг. Зарим хєгжмийн зохиолч “Учиртай гурван толгой”-г Ц.Дамдинсvрэн биш Смирнов бичсэн гэдэг яриа гарсан. Та тэр vед байсан хvн. Анхны Нансалмаад биш юм аа гэхэд та Монголын хоёр, гурав дахь нь яах аргагvй мєн. Тэгэхээр яг хэн нь бичсэн юм бол?
-Дамдинсvрэн бичсэн байлгvй яахав дээ. Смирновын хувьд зєвлєж, хэлж єгч байсан болохоос биш бvгдийг нь Дамдинсvрэн бичсэн юм шvv.

-Хєт Б.Л-Дамдинсvрэнг амьд байхад нь vvнийг дуулиан болгоод сэтгэл санаагаар их унагасан. Їхэл том цагаатгал учраас нас барснаас нь хойш энэ яриа тасарсан?
-Гарцаагvй Дам­динсv­рэнгийнх гэдгийг нь амьд гэрчийн хувьд баталж чадна.

Хєт П.А-Таныг саксофон хєгжим vлээдэг гэж сонссон юм байна?
-1940 онд манай улсад цирк байгуулахаар Оросоос мэргэжилтнvvд ирсэн юм. Тэдний хєгжмийн удирдагчаар Галбирн гэдэг хvн ирээд нэг их гоё гялалзсан гаанс шиг хєгжим єгєєд тогло гэсэн. Тэгээд сурсан хэрэг.

Хєт Б.Л-Сайхан хvvхэнд та дуртай юу, дуртай
Чи дуртай юу, дуртай
Хамгийн сvvлд нь сайхан хvvхэн сайхан хvvхэндээ л дургvй байдаг юм гэхээр л vзэгчид алга ташаад сvйд болоод явчихдаг байсан. Ер нь, энэ vнэн vv?

-Жаахан атаа жєтєє, бие биенээсээ дутахгvй байх гэдэг бодол эмэгтэй хvнд байдаг л байлгvй дээ. Сайхан зvйлийг хараад сайхан гэж хэлж чадахгvй бол ямар сэтгэлтэй хvн болж хувирах вэ.

Хєт П.А-Б.Лхагвасvрэн гуайн бичсэн “Тамгагvй тєр” жvжигт эмэгтэй хvн гэдэг эрэгтэй хvний алганы хээг дагаж бємбєрсєн сувд гэж гайхалтай сайхан зvйрлэсэн байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Эмэгтэйчvvддээ захихад сайн хань гэдэг их чухал. Єнчин би их сайн ханьтай учирсандаа их баярлаж явдаг. Аавын маань оронд аав, ээж, хань болно. Тийм учраас хань ижлээ зєв сонгож авна гэдэг их чухал юм шvv.

-Хєт Б.Л-Тэгвэл эмэгтэй хvн сонгодог уу, сонгогддог юм уу?
-Аль аль нь байдаг байлгvй. Ханийн маань эгч дурлал гэдэг айхтар зvйл гарсан юм биз дээ гэж байсан юм. Дурлал гэдэг чинь тэгээд сохор, доголон ч байсан хамаагvй суучихдаг юм уу гэж асууж билээ.

Хєт П.А-Орчин vеийн гэр бvлийн амьдралыг харж байхад эдийн засгийн асуудлаа гол болгоод байна уу гэж ажиглагддаг. Энэ талаархи таны бодол?
-Бидний vеийн хvмvvсийн эдийн засгийн ухаан муу байсан юм уу даа гэж боддог. Тийм ч учраас хайр сэтгэлээрээ л холбогдож гэр бvл болцгоодог байсан даа.

Хєт Б.Л-Чимид-Осор гэж гайхалтай жvжигчин байлаа. Тvvний “Зуны найртай єглєє” гэдэг дуу танд зориулагдсан гэсэн?
-Хvмvvс тэгж ярьдаг л юм. Єєрєє надад зориулсан гэж хэлээгvй болохоор хэлж мэдэхгvй байна. Харин намайг сонирхдог байсан тал бий. Гэхдээ би нэг их сvрхий байгаагvй л дээ. Надад сайн байсан нь бол vнэн. Хєдєєний малчин хvvхэнд зориулсан гэж єєрєє нэг удаа хэлж байсан юм байна шvv.

Хєт П.А- Эмэгтэй хvн хэнд ч хэлээгvй нууцаа тээж явдаг. Энэ нь эмэгтэй хvний тавилан мєн vv. Та юу гэж боддог вэ?
-Эмэгтэй хvнд байдаг л асуудал. Хайртай байсан хvн бvртэйгээ гэр бvл болж чадахгvй шvv дээ. Эмэгтэй хvн бvрт сэтгэлд нь vлдсэн хайр сэтгэл гэж байдаг байх.

Хєт П.А- Таны єнгєрvvлсэн амьдрал, цаг хугацаа єєрєє vлгэр дуурайлал. Дахин хэзээ ч давтагдахгvй гайхамшигтай орон зай гэж боддог?
- Эмэгтэй хvн эмэгтэйгээрээ л байх хэрэгтэй. Зарим охин эрэгтэй хvн шиг болчихсон бай­даг шvv дээ. Хvнийг хайр­лах, энхрийлэх, хvний амьдралын нугалааг мэддэг байх хэрэгтэй л дээ. Ардын vгэнд сайн эм цуглуулдаг, муу нь тараадаг гэж байдаг. Тиймээс эмэгтэй хvн эр нєхрєє халамжилж, ах дvv хамаатан садантай нь эвлvvлж тvлхvvрдэж байх ёстой. Эмэгтэйчvvд чинь их ялихгvй зvйлд баярладаг юм шvv дээ. Их сайхан амттай хоол болж гэж хэлэхэд л баярлачихдаг.

Хєт Б.Л-Урлагт цаг нар­­­гvй ажилладаг эмэг­­тэй­­чvvдийг цалгар эх гэж ярьдаг?
-Би ер нь их зав муутай ээж байсан даа. Миний ханийн эгч бvх хvvхдийг маань єсгєсєн. Тэр бvv хэл ач, зээ нарыг маань хvртэл єсгєж єгсєн. Тэр хvн байгаагvй бол би єдий зэрэгтэй явж чадахгvй байсан. Тийм ч учраас тэр хvн миний тєєрч тєрсєн ээж минь байгаа юм.

Хєт П.А- Мандухайн дvрийг таны охин Н.Сувд бvтээсэн. Энэ дvрд хэрхэн тоглосон гэж дvгнэдэг вэ?
-Би эхлээд Мандухайн дvрийг авсан гэхээр нь их айж байсан. Бvр чадахгvй болов уу даа гэж бодож байсан юм шvv дээ. Сувд маань бусдыгаа бодвол жаахан хэнэггvй талдаа хvн. Гэхдээ яах вэ, санаснаас сайн тоглосон болохоор баярладаг.

Хєт П.А-Таныг их сайхан инээмсэглэдэг гэдэгтэй олон хvн санал нэгддэг?
-Хvмvvс манай гэрийнхнийг худлаа инээдэг гэдэг. Гэхдээ хvн худлаа инээгээд байхыг хvсэхгvй шvv дээ. Цаанаас нь л заяасан байхгvй юу.

Хєт Б.Л-Эмэгтэй хvн насан туршдаа сайхан харагдаж байгаад дуусах дуртай, эрэгтэй хvн бяртай байж байгаад vхэх донтой гэдэг. Энэ vнэн болов уу?
-Ямар ч эмэгтэй хvн биеэ сул хаячихаад яваад байх­гvй. Архи уучихсан эрэгтэй хүнийг нэг их гайхаж хараад байдаггvй. Тэгсэн хэрнээ согтуу эмэгтэйг хачин их хараад байдаг. Эрэгтэй хvнийг дагуулах хvч чадал эмэгтэй хvнд л байдаг гэж боддог. Франц эмэгтэйчvvд нєхєртєє муухай харагдахгvйн тулд vргэлж буддаг, япон хvvхнvvд нєхєртєє хаягдахгvй гэсэндээ vргэлж хоолоор торддог, монгол эмэгтэйчvvд энэ хаашаа явдаг юм гээд унтаад єгдєг гэдэг онигоо бий. Онигоо ч гэсэн vнэний хувьтай гэж боддог.

Хєт П.А- Эмэгтэй хvнд маш сайхан гоо vзэсгэлэн хэрэгтэй юу эсвэл боловсрол, оюун ухаан хэрэгтэй юv. Та юу гэж бодож байна вэ?
-Хэчнээн гоё байгаад ухаан муутай бол хvнд тийм сайхан харагдахгvй л дээ. Миний хувьд ухаантай байсан нь дээр юм болов уу гэж бодож байна. Сэтгэлийн сайхан нь гадагшаа гарвал гоо vзэсгэлэн болдог гэж боддог хvн дээ.

Хєт Б.Л- Хар багаасаа нєхєрлєсєн найз биеийн єрєє­сєн тал болчихдог гэж ярьдаг. Саяхан миний хайртай эгч, таны дотны найз тєрийн соёрхолт, ардын жvжигчин Даш­дулам гуай бурхны оронд очлоо. Тэр хvний дайтай шанз тоглох хvн бурхны оронд хэрэгтэй байсан байж болно. Энэ хэд хоног танд хэцvv байсан байх?
-Єглєє сэрээд л нvдээ нээхэд заавал бодогддог. /нулимс унагав/
 
Хєт Б.Л-Та Монголын маргааш мандан гарах наранд хандаж юу хэлэх вэ?
-Одоо тєрж байгаа залуус их заяа буянтай юм. Бvхий л зvйл нь боломжтой, хийе гэсэн зvйлс бvгд л нээлттэй болж. Ер нь, одоо эзэн хvнээс л бvх зvйл шалтгаална. Тийм учраас эзэн хичээвэл заяа хичээнэ гэж хvмvvстээ хэлмээр байна. Бvгдээрээ л эх орныхоо тєлєє чин сэтгэлээсээ ажиллаж, хєдєлмєрлєж, бие биенээ vргэлж хайрлаж, хамгаалж яваасай гэж хvсч байна.

Хєт Б.Л-Ярилцлагынхаа тєгсгєлд бидэндээ удаан харагдаарай гэж ерєєе.
-Баярлалаа. Та нарын ажил vйлс єєдрєг байх болтугай.
ARDCHILAL

1 comment:

  1. Tsaanaasaa l ayataihan uhaalag yaridag hun dee. Bas saihan uzesgelentei, biee saihan abch yavdag n emegteichuud bidend ulger duurailal um daa. Urt nasalj udaan jargaarai.

    ReplyDelete