2012-03-10

Төр барьсан эмэгтэй удирдагчид

Эмэгтэйчүүдийг хүүхэд харах, хоол хийхээс өөрийг хийж чадахгүй хэмээн боддог хун олон байдаг байх. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь дэлхийн улс оронд эмэгтэйчүүд шинийг бүтээж байна. Зарим нь төрийн тэргүүн болж эрчүүдээс дутахааргүй явна. Тэдний заримаас танилцуулъя.

Кыргызийн Ерөнхийлөгч Роза Отунбаева
Тэрээр улсынхаа хуулийг дээдлэн, улс төрийн шинэ соёл бий болгоно хэмээн амласан байдаг. Роза Отунбаева Кыргызийг парламентийн засаглалтай болгож, түүхэндээ шинэ хуудсыг нээсэн эмэгтэй юм.

Тэрээр би нийт ард түмэн, улс төрийн нэгэн санаатныхаа дэмжлэгт гүнээ найдаж, шүүмжлэгчид, сөрөг хүчнийхэн биднийг ойлгон ажиллахыг хүсэн хүлээдэг тухайгаа нэг бус удаа хэлсэн байдаг.



Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер
Кристина Фернандес де Киршнер нөхрөө өндөр албан тушаалаас буусны дараахан Ерөнхийлөгч болсон түүхтэй.

Тэрээр улсынхаа хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн сонгуулиар энэ албан тушаалд сонгогдсон цорын ганц эмэгтэй юм. Хуульч мэргэжилтэй Кристина өмгөөлөгч, намын зүтгэлтэн байсан ч гэр бүлийн амьдралаа орхиогүй байна.

Нөхөр Нестор Киршнертэйгээ суусныхаа дараа хоёр хүүхэдтэй болжээ. Кристина Киршнер жинхэнэ хатагтай төдийгүй улс төр дэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйн жагсаалтад багтдаг байна.


Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Патиль
Энэтхэг бол парламентын засаглалтай орон. Ерөнхийлөгч нь ерөнхийдөө бэлгэ тэмдгийн чанартай.Энэтхэг эмэггэйчүүдийн хувьд Пратибха Патиль жинхэнэ итгэл найдвар болж чаджээ.

Энэтхэгт төрийн гүйцэтгэх албан тушаалыг Ерөнхий сайд болсон Индира Ганди өмнө нь хашиж байсан билээ. Пратибха 1972 онд Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрбээр өмгөөлөгч байсан бөгөөд 27 настайдаа улс төрд орсон байна.

Коста-Рикагийн Ерөнхийлөгч Лаура Чинчилла
Коста-Рика улс анхны эмэгтэй ерөнхийлөгчөө Лаура Чинчилла. Тэрээр Үндэсний хөдөлгөөн намын тэргүүн бөгөөд 48 хувийн саналаар тэргүүлсэн байна.

Лаура Чинчилла нь Коста-Рикагийн Улсын Их Сургууль, Жожртауны их сургуулийг улс төрч мэргэжлээр тус тус дүүргэжээ.







Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф
Бразилийн Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулиар 55 хувийн санал авч, ялалт байгуулж төрийн тэргүүнээр сонгогдлоо.

Дилма Руссеф өмнөх Ерөнхийлөгч 63 настай Инасио Лула да Сильвад талархаж байгаагаа онцолсон байна.

Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэрээр да Сильвагийн Засгийн газарт таван жил ажилласан нэгэн юм. Хатагтай Дилма Руссеф хорт хавдартай хэдий ч ажлаа хийсээр байгаа ажээ.

Б.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл:

Post a Comment