2010-12-18

Ц.Оюунгэрэл : Шинэ жилээр өмд өмсөж гангарна

Ц.Оюунгэрэл
-Хvvхнvvд шинэ жилийн даашинзаа хаанаас авах вэ, vсээ яаж засуулах вэ гээд л бужигнаж байна. Та гоёлын даашинзаа сонгочихсон уу?
-Сонгосон. Ємд ємсье гэж бодоод, нэг цагаан ємд авчихсан. Дээр нь маш сонирхолтой, содон хувцас хослуулж ємсєнє дєє. Гэхдээ тэр єдрийн эмоцидоо хєтлєгдєєд даашинз ємсч магадгvй л дээ. Надад сонголтууд бол байгаа. Урт, богино даашинзууд нєєцєд бий.
-Шинэ жилийн vдшийг хэрхэн єнгєрvvлдэг вэ?
-Оюутнууддаа л бэлэг бэлтгэдэг юм. Гацуурныхаа доор бэлэг боогоод тавьчихна. Одмаад гэж хаяглаад “Уурлавал vvгээр уураа гаргаарай, дурлавал vvгээр хайраа илчлээрэй” гээд хайрцган дээр нь биччихдэг. Энэ л Жефф бид хоёрын сюрприз. Шинэ жилийн vдэшт зориулан ширээ засч, зоог бэлтгэдэггvй. 31-ний орой талх, масло ч идэж магадгvй. Монголд найрладаг, бэлэг задалдаг баяр нь нэг дор тохиодог бол Америкт тусдаа. Тийм болохоор бид 31-ний vдэш бэлгээ задлаад, оргилуун дарсаа буудуулаад л болчихдог. Тvvнээс хойш тус тусдаа шоуддагсан уу, унтдагсан уу, тэр хvний л хэрэг.
-Танай нутгаас хvчирхэг хvvхнvvд тєрєн гэрчээ. Дуучин Є.Уянга, С.Нарангаас авахуулаад олон салбарт од болж буй залуус бий. Та дуучин С.Нарангийн англи дуунуудыг бичдэг юм билээ. Та хоёр шинэ жилээр бас олон урилга авдаг сурагтай?
-Наран л намайг уран бvтээлч болгоод байгаа юм. Наран єєрєє ч их эрч хvчтэй, зоригтой. Хамтрагчдаа ч бас эрч хvч, зориг єгч чаддаг эмэгтэй. Хамгийн сvvлд Наран надад нэг хайрын тухай дуу захиалсан юм аа. Тvvнийг нь би бичиж чадахгvй л яваад байгаа. Миний шvлэг Наранд таалагдахгvй, Нарангийн хvсээд буй хайр надаас гардаггvй. Сvvлдээ Наран єєрєє дурлаж, шvлгээ бичвэл яасан юм бэ гэж бодох болсон.
-Та хоёр блюз буюу завхайдуу vгтэй дуу хамтран гаргасан гэсэн. Тэгэхдээ танд тохиолдсон амьдралаас сэдэвлэсэн гэл vv?
-”Баяртай гэж хэлж чадахгvй” юу. Их сонин л доо. Нэг болохгvй хvнтэй учирчихсан, гэхдээ салж чадахгvй, тийм л учралын тухай дуу захиалсан. Тийм явдал тохиолдоогvй бол ийм шvлэг бичиж боломгvй санагдаж байгаа биз. Ингээд би бvтэн сар шvлгийг нь бичиж чадаагvй. Нэг орой бодож суутал гэнэт хэзээ нэгэн цагт тийм хvнтэй учраад, тvvнд зориулж бичиж явсан шvлгээ олсон. Єєрт тохиолдоогvй vйл явдлаар хайрын тухай шvлэг зохиож чадахгvй юм билээ.

-”Миний ажлын ноу хау” номдоо бичсэн байсан. Монголчууд эхнэрээ алдсан эрчvvдийг єрєвдєж хайлаад л, эвий минь, хєєрхий минь гэдэг хэрнээ, нєхрєє алдсан эмэгтэй хvнийг бэлэвсэн авгай энэ тэр гэж муучилдаг гэж. Танд vvнийг давж гарах хэцvv байсан уу?
-Тийм ээ. Энэ бvх зовлонг биеэрээ амссан болохоор одоо хєндєж ярья гэж боддог юм. Улс, vн-дэстний зан заншил гэдэг их сонин. Тэр ч байтугай, Энэтхэгт нєхєр нь нас барвал тэр бvсгvй нєхрийнхєє дvvтэй, эсвэл ахтай гэрлэдэг. Эмэгтэйг хамгаалах гэсэндээ биш нєхрєєс vлдсэн хє-рєнгийг єєр хvнийх болчих вий гэж болгоомжлохдоо тэр шvv дээ. Тvvнтэй адилхан монголчууд бас эхнэрээ алдсан хvнийг єрєвдєж хайлаад л сvйд болдог хэрнээ бэлэвсэн vлдсэн эмэгтэйчvvдийг их муухайгаар нэрлэдэг. Дараа нь, єєр айлд бэр болоод очиход хvртэл тэр муухай нэр намайг дагаж, элдвээрээ яриулж vзсэн учраас энэ сэтгэхvйг нэг єєрчлєх юмсан гэж боддог юм. Бага залуугаасаа энэ зовлонг vзэж, ариун сайхан цэцэг шиг насандаа хvнд адлуулж явсан болохоороо энэ яриаг би vзэн яддаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment